Ким Жон Ун цөмийн зэвсгийн бэлэн байдалд шилжихийг үүрэгдлээ

Twitter Print
2023 оны 03-р сар 20-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Ким Жон Ун цөмийн зэвсгийн бэлэн байдалд шилжихийг үүрэг болгожээ

АНУ, БНСУ хоёр Пхеньяны анхааруулгыг үл тоон цэргийн хамтарсан хээрийн сургуулилт хийж байгаатай холбоотойгоор Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун дайснуудын эсрэг  цөмийн зэвсэг ашиглахад бэлэн байхыг үүрэг болгосон тухай KCNA агентлаг мэдээлжээ.

Пхеньянаас Вашингтон, Сөүл хоёрт хатуу анхааруулга өгөх зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд KCNA агентлагийн тодорхойлсноор "хамгаалалт, цөмийн сөрөг довтолгооны хүчин чадлаа сайжруулах" туршилтуудыг явуулжээ.

Туршилтын үеэр хиймэл цөмийн толгойгоор тоноглогдсон баллистик пуужин харвасан нь 800 м өндөрт байгаа байг онох хүртлээ 800 км зайг туулсан аж.

Ким Жон Ун пуужингийн туршилтууд нь зэвсэгт хүчний дайны үеийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ хэмээн "цөмийн гэнэтийн сөрөг довтолгоонд бэлэн байх" шаардлага байгааг онцолжээ.

Тэрээр, "Дайснуудын Хойд Солонгосын эсрэг үйл ажиллагаа улам түрэмгий болж байгаа энэ үед БНАСАУ цөмийн зэвсгийн хамгаалалтаа яаралтай бэхжүүлэх нь зүйтэй. БНАСАУ-ын цөмийн хүч дайсны балмад үйлдэл, өдөөн хатгалтанд дайны бэлэн байдлынхаа ачаар эсэргүүцэл үзүүлж, хяналт тавьж, үүссэн хүнд нөхцөл байдалд цэргийн ажиллагаагаа ямар ч эргэлзээгүй явуулж чадна." хэмээн мэдэгджээ.

Пуужингийн туршилтыг Хойд Солонгосын удирдагч мөн л бага охинтойгоо цуг үзсэн байна.

Вашингтон, Сөүл хоёрын цэргийн хамтарсан сургуулилтыг Пхеньян руу довтлох сургуулилт гэж Хойд Солонгосын тал үзэж байгаа аж.

АНУ, БНСУ хоёрын жил бүр явуулдаг цэргийн хамтарсан сургуулилт энэ сарын эхээр эхэлсэн ба сургуулилтанд агаарын болон тэнгисийн ажиллагаа багтаж байгаа ба АНУ-ын B-1B стратегийн сөнөөч онгоцыг оролцуулжээ.

Талууд энэ даваа гарагаас эхлэн хоёр долоо хоногийн турш томоохон хэмжээний сургуулилтыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн сард хоёр улс Хойд Солонгосын цөмийн халдлага зохион байгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай цэргийн сургуулилт явуулсан юм.

Түүнчлэн Хойд Солонгост Сөүл, Вашингтоны эсрэг дайнд сайн дураараа элсэж, тулалдахыг хүссэн иргэдийн тоо 1.4 саяд хүрсэн хэмээн KCNA мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.