Бээжин боловсролын байгууллагуудыг ашгийн төлөө бус болохыг даалгажээ

Twitter Print
2021 оны 07-р сар 27-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Хятадын эрх баригчид боловсролын байгууллагуудад ашгийн төлөө бус байгууллага болохыг даалгасан ба боловсролын байгууллагуудад IPO гаргах буюу үнэт цаасаа олон нийтэд танилцуулж, санал болгохыг, гадаадаас хөрөнгө оруулалт авахыг хоригложээ.

Бээжингийн эрх баригчдын шийдвэр 100 тэрбум ам.долларын зах зээл бүхий Хятадын боловсролын салбарт томоохон өөрчлөлтүүдийг авчрах юм.

Хятадын эрх баригчдын шийдвэрийн дагуу сургуулийн хөтөлбөрт багтсан хичээлүүдийг заадаг боловсролын байгууллагууд нь ашгийн төлөө бус болох ёстой ба олон нийтийн байгууллагууд болон гадаадын компаниудад тэдгээр боловсролын байгууллагуудын үнэт цаасыг худалдаж авах, тэдгээр байгууллагуудад хөрөнгө оруулахыг хориглох аж.

Түүнээс гадна хичээл амарсан үед болон баярын өдрүүдээр хүүхдүүдэд хичээл заах, 6-аас доош насны хүүхдүүдэд сургуулийн хөтөлбөрт багтсан хичээлүүдийг цахимаар, гэрээр болон танхимаар заах, боловсролын байгууллагуудад гадаадын сурах бичгээр хичээл заах, өөр улс орноос багш хөлсөлж, хичээл заалгах зэргийг хоригложээ.

Эх сурвалж: https://www.forbes.ru/newsroom/biznes/435765-kitay

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.