К-поп одуудын цэрэгт явах насыг 30 нас хүртэл болгон хойшлуулах шийдвэр гаргажээ

Twitter Print
2020 оны 12-р сар 02-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын парламент дэлхийд алдартай К-поп одуудын цэрэгт зайлшгүй явах насыг 30 нас хүртэл хүртэл хойшлуулах хуулийн төслийг баталжээ.

Өмнөд Солонгосын хуулийн дагуу тус улсын иргэн болох 18-28 насны бүх эрчүүд цэрэгт багадаа 20 сарын хугацаанд алба хаах ёстой байдаг ба шинээр батлагдсан хуулийн төслийн дагуу Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны хүсэлтээр зарим одуудын цэрэгт явах хугацааг 30 нас хүртэл хойшлуулах боломжтой болжээ.

Түүнчлэн уг хууль алдартай спортын тамирчид болон сонгодог хөгжимчдөд үйлчлэх аж. Шинээр батлагдсан хууль нь Өмнөд Солонгос төдийгүй дэлхийд алдартай болоод байгаа BTS хамтлагийн гишүүдэд зориулагдсан гэж хэлж болох юм. Учир нь тус хамтлагийн гишүүн Жин нь хэдхэн өдрийн дараа 28 нас хүрч, цэрэгт явах хугацаа нь болоод байсан ба үүнтэй холбоотойгоор тус хамтлаг уран бүтээлээ завсарлахад хүрэх байсан юм.

Цэргийн алба хаах тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас БНСУ-ыг дотооддоо төдийгүй дэлхийд сурталчлах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулсан гэж тодорхойлогдсон поп урсгалын уран бүтээлч нь цэрэгт явах насаа 30 нас хүртэл хойшлуулж болох аж.

Өмнөд Солонгосын BTS хөвгүүдийн хамтлаг нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар алдартай болоод байгаа ба өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус хамтлаг Грэммид нэр дэвшсэн анхны К-поп хамтлаг болсон юм. Түүнчлэн тус хамтлаг Биллбордын 100 синглс чартыг тэргүүлсэн Солонгосын анхны хамтлаг юм.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-55147970

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.