Түймрийг унтраах усыг ууж байна гэх шалтгаанаар 10 мянга орчим тэмээг устгалд оруулна

Twitter Print
2020 оны 01-р сар 08-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Австралийн эрх баригчид ган гачигт автсан Австралийн баруун хойд бүс нутагт 10 мянга орчим тэмээг устгалд оруулах шийдвэрт хүрчээ.

Австрали тивд гарсан олон тооны ой хээрийн түймрийн голомтоос дайжсан тэмээнүүд ундны усны эрэлд гаран, ган гачигт хэдийн автсан бүс нутаг руу дайжиж, ой хээрийн түймрийг унтраахад ашиглагдах усыг их хэмжээгээр уух болсон байна. Саут Австралия мужийн уугуул иргэд эрх баригчдын уг шийдвэрийг дэмжсэн ба устгал энэ лхагва гарагаас эхлэн 5 өдөр үргэлжлэх аж. Тэмээнүүдийг устгалд оруулах бас нэг шалтгаан нь тэмээ агаарт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг аж. Нэг тэмээ жилд 1 тонн хүлэмжийн хий ялгаруулдаг ба Австрали дахь тэмээний тоо толгой хурдацтайгаар өсч, 1 саяыг хэдийн давжээ.

Тэмээг устгах ажилд нисдэг тэрэг ашиглах ба тэмээнүүдийн цогцсыг газарт булж эсвэл шатаахаар төлөвлөжээ. Австралид одоогийн байдлаар ой хээрийн түймрийн 200 гаруй голомт асч байгаа ба хэт халалт, ган гачиг, хуурайшилт зэрэг нь ой хээрийн түймэр хурдацтай тархах шалтгаан болоод байгаа юм. Австралийн Нью Саут Уэльс мужийн цагдаагийн газар тус мужид санаатайгаар гал тавьсан хэрэгт 24 хүнийг буруутгаад байгаа ба 11-р сараас хойш ой хээрийн түймэртэй холбоотой хэргээр нийтдээ 183 иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэжээ.

Австралийн ой хээрийн түймэртэй тэмцэхэд зориулж дэлхийн өнцөг булан бүрт иргэд сайн дураараа хандив өргөсөөр байгаа ба Австралийн жүжигчин Крис Хэмзворт, Английн алдарт дуучин Элтон Жон нар тус бүр 1 сая ам. доллар хандивлаж буйгаа мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.