Олимпын наадмыг япончууд анх удаа Ази тивд зохион байгуулах эрхийг нь авч байсан түүх бий

Twitter Print
2021 оны 07-р сар 23-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

ТОКИО ОЛИМП 2020 

Хэдийгээр коронавирусний цар тахлын хүнд нөхцөлд ч гэлээ зуны XXXII Олимпын наадам Япон оронд айлчлан ирлээ. Япон улс өмнө нь зуны олимпын наадмыг 1964 онд хүлээн авч, амжилттай зохин байгуулж байсан туршлага бий. Харин бүр өмнө нь, тодорхой хэлбэл, зөвхөн Европ Америк тивд л болж байсан олимпын наадмыг япончууд анх удаа Ази тивд зохион байгуулахаар хөөцөлдөн, эрхийг нь авч байсан түүх байдаг.

Энэ цаг үе бол 1940 он. Энэ үйл хэргийг манлайлан амжилтанд хүргэж байсан хүн бол Японы нийгмийн зүтгэлтэн, “Жюүдогийн эцэг” хэмээгддэг Кано Жигоро (1860-1938) билээ. Тэрбээр дэлхийн улс орнуудыг тойрон айлчилж, “дэлхий дахинд спортын утга учир, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэхэд Ази тивд олимпын наадмыг зохион байгуулах нь туйлын зөв ажил болох юм” хэмээн ярьж, ятгасаар байгаад 1936 онд Берлинд болсон Олон улсын олимпын хорооны хурлаар 1940 оны олимпын наадмыг Токиод зохион байгуулахаар зөвшөөрүүлж чадсан юм.

 

Кано Жигоро нь жюүдо хэмээх агуу спорт соёлыг төгөлдөржүүлэн Коодоокан жюүдог бий болгоод зогсохгүй, Японд орчин үеийн спортын байгууллагыг үүсгэн зохион байгуулж, Пьер де Кубертений хүсэлт дэмжилгээр Олон улсын олимпын байгууллагын удирдах бүрэлдэхүүнд хүртэл орж байсан гавъяатай хүн юм.

Дэлхийн 2-р дайн дэгдэж, Япон энэ дайнд татагдан орсноор, Кано Жигорогийн хүчин зүтгэл талаар болж, түүний манлайллаар япончуудын зохион байгуулах ёстой байсан олимпын наадам биеллээ олоогүй юм.

Харин Кано Жигоро үүний өмнөхөн буюу 1938 оны 5-р сард уушгины үрэвслээр нас барсан билээ.

Дэлэгийн Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.