Тогонд цохиулж амь насаа алдсан Онцгой байдлын албан хаагчийн эхнэр өлсгөлөн зарлаж байна

Twitter Print
2021 оны 12-р сар 14-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч цахилгаанд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ... дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.

Онцгой байдал болон цагдаагийн байгууллагаас албан хаагчийг өөрөө аюулгүй байдлыг хангаагүйгээс болж амь насаа алдсан хэмээн үзэж буй аж. Тиймээс талийгаачийн эхнэр тухайн орчны камерийн бичлэгийг олон нийтэд ил болгохыг шаардаж, Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн гадаа суулт зарласан.

Тэрбээр “Миний нөхөр 24 цагаар нойргүй ажиллаад, ээлжнээсээ буусан. Гэтэл гал унтраах 63 дугаар ангийн тасгийн дарга Эрдэнэбат гэдэг хүн мэргэжлийн бус техникчтэй, албан бус ажилд явуулж, амь насыг нь эрсдэлд орууллаа. Миний нөхөр 09.27 цагт нас барсан байхад надаас нуусан. Би 12 цагт олж мэдсэн. Онцгойгийнхон нөхрийг маань алчихаад оршуулгыг нь хийлээ. Нөхрийн маань нэр дээр байсан дугаарыг хаалгалаа, юунаас айгаад байгаа юм бэ. Өөрөө саваагүйтэж яваад тогонд цохиулсан мэтээр ярьж байна. Тиймээс камерийн бичлэгийг олон нийтэд дэлгэж, нэр хүндийг нь сэргээхийг шаардаж байна" хэмээн ярьсан юм. 

Онцгой байдлын албан 10 жил ажилласан, ахлах ахлагч цолтой албан хаагч өөрөө хайхрамжгүй байдлаасаа болж амь насаа алдаагүй.

Харин мэргэжлийн бус техникчийн хариуцлагагүй үйлдлээс болж амиа алдсан хэмээн үзэж, нэр төрийг нь сэргээхийг эхнэр нь шаардаж цагдаагийн байгууллагын үүдэнд өлсгөлөн зарлаж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.