Монголын тамирчид Мишел & Амазонка брендийн урласан ёслолын хувцасаар гоёлоо

Twitter Print
2021 оны 07-р сар 24-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

МОНГОЛЫН ТАМИРЧИД НЭЭЛТИЙН ЁСЛОЛД "ХИЙМОРЬ" ЗАГВАРААР ГОЁЛОО

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг Токио-2020 зуны XXXII олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд манай баг тамирчид Мишел & Амазонка брендийн урласан ёслолын хувцасаар гоёлоо.

Монгол улсын шигшээ багт зориулан бүтээсэн парад хувцасны эд ширхэг бүр утга учиртай. Энгэр дээрх алтлаг хээ нь Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн билгэдэл болсон давхиж буй морийг цан хүүрэг татуулсан байдалтайгаар дүрслэн, үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээжээ.

Хөх тэнгэрийн монголчуудын билэгдэл хөх өнгө, түүн дээрх үүлэн зүмбэр, уулан сүмбэр хээ бүхний хатгаас шаваас бүхэн давтагдашгүй үндэсний байж чадлаа. Эмэгтэйчүүдийн энэ цагаан нөмрөгөөр ковидын үед амь хайргүй ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж буй билэгдэл.

Үүлэн хээ нь утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн, хүн бүр зол жаргалтай аж төрөх зол жаргалын хээ гэж бэлэгддэг. Хээг хөх дэвсгэр дээр алтан утсаар хатгаж урласан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.