
Коронавирусын эрсдэлтэй бүсээс ирсэн ч халдвар хамгааллын дүрэм зөрчсөн асуудлаар шүүмжлэлд өртөөд буй МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Тодруулбал, түүнд хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд өгсөн бөгөөд энэ дагуу МАН-ын ЕНБ-ийн дарга Д.Амарбаясгалан Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Хэргийг тодруулбал, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх шинэ коронавирусын халдварын голомт болоод буй БНСУ-аас Японоор дамжин Улаанбаатарт ирсэн. Ингэхдээ тусгаарлагдахгүй хэмээн зохисгүй авирлаж, түүнийг Цэргийн төв госпиталд албадан авчирсан байдаг.
Мөн Японоос Улаанбаатар луу нисэх үед тухайн 37 зорчигчийг онгоцны арын суудалд тусгаарлахаар шийдвэр гарахад мөн л Ц.Бат-Энх эсэргүүцэн, “Бизнес ангилалд сууна, арын суудалд зорчихгүй” хэмээн маргаан гаргасаар онгоц хөөрчээ. Нислэгийн үеэр Ц.Бат-Энх бизнес ангилал руу дур мэдэн шилжин сууж, ирсэн байна. Өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн тэрбээр ийнхүү онгоцны зорчигчдыг эрсдэлд оруулсаар Улаанбаатарт ирсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн байсан юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Туяа
(202.179.27.216) 2020-02-28 17:00больж буруу сэхсэн муу гөлгийг.ийм муусайн хүн сүгнүүдэд төр төмөр нүүрээ харуулах хтэй
Хариулах
Туяа
(202.179.27.216) 2020-02-28 16:59больж буруу сэхсэн муу гөлгийг.ийм муусайн хүн сүгнүүдэд төр төмөр нүүрээ харуулах хтэй
Хариулах