АНУ-д энэ оны нийт баралтын 6 орчим хувийг Ковид-19 шалтгаант нас баралт эзлэж байна

Twitter Print
2020 оны 09-р сар 30-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр 9 сарын 29-ний өдөр дэлхий даяар шинэ коронавирусын халдвараар нас барагсдын тоо 1 сая давсан байна. Харин халдвар авсан тохиолдлын тоо тоо 33 сая давжээ.

Нас баралтын тоогоор АНУ хамгийн их буюу 205 мянга гаруй, Бразил 142 мянга, Энэтхэг 96000, Мексикт 76000, Их Британид 42000 тохиолдол гэсэн тоогоор жагсаад байгаа юм байна.

Вашингтоны их сургуулийн судалгааны баг нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Энэтхэгийн нас баралтын тоо энэ оны эцэс гэхэд АНУ-аас хол давж 520 мянга орчимд хүрэх магадлалтай хэмээн тооцоолол хийжээ.

Цар тахлын хүн төрөлхтөнд учруулж буй хор уршиг үнэхээр аймшигтай. Учир нь эдгээр нас баралтын тоо бүгд цаг бусын эндэгдэл гэсэн үг.

Тэгвэл дэлхий нийтэд өвчний шалтгаант нас баралт ер нь нэг жилд ойролцоогоор хэд орчим байдаг юм бол.

ДЭМБ-аас гаргасан 2016 оны мэдээлэл байна. Дэлхий даяар 2016 онд нийт 56.9 сая хүн нас баржээ. Үүнд: Зүрх судасны өвчнөөр 17.9 сая хүн, хорт хавдараар 9 сая хүн гэх мэтээр халдварт бус өвчний нас баралт нийт нас баралтын 71 хувийг эзэлж байна. Халдварт өвчний хувьд сүрьеэгээр 1.3 сая, ДОХ-оор 1 сая буюу хамгийн олон нас баралтын тохиолдолтой байна. Тэгвэл осол гэмтлээс жилд 4.9 сая хүн нас бардаг бол үүний 1.35 сая нь зам тээврийн ослоос үүдэлтэй байгаа аж (манай зам тээврийн ослын нас баралт үүнд бас ихээхэн хувь нэмэр оруулдаг бололтой). Архины хэт их хэрэглээнээс бол 3 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа ажээ. Энэ ч бас манайд нэлээдгүй холбоотой болов уу. Амиа хорлолтоос жилд 800 орчим мянган хүн нас бардаг юм байна.

Энэ жилийн хувьд шинэ короновиурсийн улмаас буюу халдварт өвчний нас баралтын тоо нэлээдгүй нэмэгдэх болох нь ойлгомжтой боллоо. АНУ-д гэхэд л энэ оны нийт баралтын 6 орчим хувийг зөвхөн Ковид-19 шалтгаант нас баралт эзлэж байна гэсэн тооцоолол гарчээ. цаашид ч нэмэгдэх магадлалтай аж...

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.