108 эрхиний толгой нь тоонд ордоггүй

Twitter Print
2021 оны 04-р сар 27-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

108 эрхи

Эрхи болгон толгойтой байдаг ба бас ихэнх тохиолдолд гурван бөөртэй. Эрхиний толгой нь тоонд ордоггүй.

Гурван бөөр нь уншиж буй маань, тарнийг засаж байдаг утгаараа илүү тоологддог буюу 108 дээр 3-ыг нэмээд 111 тоотой байдаг юм.

108 байдгийн гол учир нь Буддын гүн ухаанаар орчлон нирваан, юмс үзэгдэл бүхэн дүрсээс аваад бурханы оюун билиг хүртэл 108-д хуваадаг буюу багтаадаг.

Тийм учир 108 эрхиний тоонд бүх юмс үзэгдлийг багтааснаараа тухайн эрхийг эзэмшиж буй хүний гарт бүх юмс үзэгдлийн үндсэн тоог багтаах ба уншиж буй уншлага, маань, тарнийн тоо авах мөн эрдэм, үйлс, шид бүтээлийг олж авах ба өөрийн шүтдэг Ядам бурханаа өөртөө ойртуулан дуудах нууц тарнийн зэмсэг юм.

Ядам бурхан гэдэг өөрт барилдлагатай тангарагын бурхан юм. Мөн адил баатар дагинас, номын сахиуснуудыг шүтэхэд адилхан хэрэглэнэ.

21 эрхи

21 эрхи нь толгойтой ба толгой нь тоондоо хамаарахгүй. Харин бөөртэй, бөөргүй янз бүр байх боловч 3 бөөртэй, 1 бөөртэй бөөргүй байсан ч бүгд тоогоороо 21 байдаг.

108 эрхинээсээ хэрэглээний ялгаа нь юу вэ гэвэл, цөөн тоо авах шаардлагатай ба хураангуй уншлага унших, өдөр тутмын амар хялбар хэрэглээнээсээ шалтгаална.

Тус эрдмийн хувьд 108 эрхитэйгээ адилхан. 21 байдгийн учир нь Бурхан бүгдийн үйлсийн эх, 21 Дарь-Эхийн тарнийн шашин дэлгэрсэн Монгол тэргүүтэй орнуудад ихэд шүтдэг тул 21 тоот эрхийг өргөн хэрэглэдэг.

Бас 3х7=21 учир 3-аар тоо авч унших уншлаганд маш их хэрэгтэй байдаг.

Эрхиний тоолуур

Эрхиний тоолуур нь ихэвчлэн очир, хонх толгойтой арав арван шахуурга тоолууртай хос байдаг. Үүний учир нь нууц тарнийн Ядам бурхан, баатар дагинас, номын сахиуснуудтай холбоотой. Учир нь Буддын шашинтай нууц тарнийн шашинтай хүмүүн бодьгал биедээ очир хонх авч явах хэрэгтэй байдаг. Тийм болохоор жижиг хэмжээгээр биед авч явахад хялбар болоод чухал сахиус болдог. Тэр нь бас Ядам бурхан, баатар дагинас, номын сахиуснуудтай холбож өгдөг.

Арав арван шахуурга тоог хэрэглэх тохиолдолд нэг бүтэн 108 буюу бөөртэй 111 эрхийг нэг уншаад очир толгойтоосоо нэг татна. Ингэж тоолсоор арав болоход 1000 гэж тооцно. Үлдсэн эрхи бүрийн 11 тоог үл тооцно. Учир нь уншсан тарнийн алдаа мадаг болон дутууг нөхөж байдаг.

Тийм болохоор 108 болоод 111 эрхиний тооноос зөвхөн 100-г нь авна. Ингээд очир толгойтоо арав татаад 1000 болоход хонх толгойтой шахуурга тооноосоо нэгийг татна. Ингээд 10 болоход 1 түм болно. Бас эрхиний тоолуурын толгойд дигүр буюу махир хутга, пүрэв буюу гадас тэргүүтэй өөр өөр байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.