Тамхилах гэж гараад 2 тэрбум төгрөгийн үнэтэй швейцарь цагаа булаалгажээ

Twitter Print
2023 оны 10-р сар 28-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Францийн Парис хотын нэгэн зочид буудалд байрлаж байсан 30 настай япон залуу тамхилахаар гарах үедээ монгол мөнгөөр хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэтэй швейцарь цагаа булаалгажээ.

Хохирогч энэ сарын 7-ны шөнө Ялалтын хаалганы ойролцоох таван одтой Наполеон гэх зочид буудлын гадна тамхилж байсан бөгөөд  түүн рүү үл таних этгээд дөхөн ирж, тамхи асуусныхаа дараа бугуйнаас нь цагийг нь булаан зугтжээ. Түүний цаг Швейцарийн "Ричард Милл" үйлдвэрийн маш ховор “Tourbillon Diamond Twister” цаг байсан гэнэ. Эл цаг жирийн цагнуудаас том, доторх механизм нь ил харагддагаараа онцлог гэнэ.

Парисын хулгайн гэмт хэрэгтнүүд чинээлэг аялагчдыг цагаар нь олзлох нь элбэг бөгөөд энэ он гарснаас хойш үнэтэй цагаа булаалгасан хэрэг 70 гаруй бүртгэгджээ. Гэмт хэрэгтнийг одоогоор бариагүй байгаа аж. Гэхдээ хэргийн газарт гар утсаа унагаасан тул хэрэгтнийг удахгүй барина гэж найдаж буйгаа хохирогч ярьсан байна.

Эх сурвалж: AFPBB 

Г.Ананд 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.163.230) 2023-10-29 22:27
      • 0
      • 0

      Би 40 настай эмэгтэй 1.60 өндөр 66 кг жинтэй 50-70 насны эрэгтэй хүнийг нухацтай, чин сэтгэлээсээ, үнэнч шударга харилцаанд зориулж хайж байна. E-mail : huber.carmene@gmail.com

      Хариулах