
Япон, Хятадын газар нутгийн маргаан хурцадсаар байгаа энэ цаг үед Хятадын Шаньси мужийн Тайюан хотын худалдааны нэгэн төвд бараа бүтээгдэхүүнээ тун хачирхалтай аргаар сурталчилсан хэрэг гарчээ. БНХАУ-ыг байгуулахад тулгуур хүч болсон гэж үздэг Хятадын үндэсний чөлөөлөх наймдугаар армийн дүрэмт хувцас өмссөн эрчүүд Япон цэргүүдийг баривчлан тууж, өршөөлгүй буудан хороож байгаа жүжиглэл дунд яваад орсон худалдан авагчид мэдээж гайхалгүй яахав, жүжигчин хятадууд ч онцгой хачин аашилж байсныг Shanghaiist цахим хуудас мэдээлсэн байна.
Худалдааны төвийн удирдлагуудын тайлбарласнаар бол уг жүжигчилсэн үйл явдал Япончууд, Хятадад цөмрөн орсоны тэмдэглэлт ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ бөгөөд худалдан авагч, олон нийт дэлхийн дайны аймшигт үр дагаварыг санан дурсаж, энэ нь бараа худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйл болж байгаа аж.
Японы түрэмгийлэлийг эсэргүүцсэн Хятадуудын энэ мэт жүжиглэл сүүлийн үед улам өргөжих болсон. Хоёр жилийн өмнө Харбин хотын нэгэн зочид буудалд амаа том ангайсан Япон цэргийн толгойг дүрсэлсэн бие засах тосгуурын гэрэл зураг хүртэл интернэтэд тавигдаж байсан байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505