
Дэлхийн улс орнууд алдартай хүмүүсийнхээ төрхөөр лааны тосон баримал бүтээн түүнийгээ музейд хадгалдаг уламжлалтай. Харин энэхүү уламжлалыг дагаад манайхан ч гэсэн лааны тосон барималтай болох гэнэ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын лааны тосон баримал тун удахгүй олон нийтэд хүрэх нь. Тэднийг лааны тосоор бүтээсэн хүмүүс бол “Barx" студийн залуус юм.
Тэд бүтээлээ ирэх сарын таванд олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж буй бөгөөд цаашид олон алдартны хөргийг лааны тосоор бүтээх юм байна.

Сэтгүүлч Г.Ганчимэг
E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.