Хүрэн манжин хэмээх гайхамшигт ногоо

Twitter Print
2023 оны 09-р сар 15-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮСНИЙ ИТГЭМЭЭРГҮЙ АЧ ТУС

Та болон таны ойр дотны хэн нэгэн даралт, зүрх судас, чихрийн шижин, цус багадалт, судасны нарийсал, элэгний хатуурал, элэгний сэрёз зэрэг өвчин зовиуртай бол хүрэн манжинтай органик цэвэр шүүс бүх асуудлыг шийдэж чадах хүчтэй гэдгийг мэдэх үү?

Мөн хүрэн манжингийн шүүсийг тогтмол ууснаар илүүдэл жингээсээ салж эрүүлжих бүрэн боломжтой.

Бас хүрэн манжин байнга хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хаталтыг зогсоодог гэх мэт эл ногооны ач тус их.

Тэгвэл бас нэгэн шидийг нь эрдэмтэд тогтоолоо. Өдөр бүр хүрэн манжингийн шүүс, ханд уувал тархины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эрдэмтэд баталжээ.

Хүрэн манжингийн найрлага дахь нитратууд хоол боловсруулах үед ходоодны хүчилд дэм өгөхөөс гадна ашигтай нянгууд тэрхүү бодист ордог байна. Энэ нь судасны ханыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулдаг аж.

Эрдэмтэд судалгаандаа 70-аас дээш насныхныг хамруулан хэдэн сарын турш өглөө бүр хүрэн манжингийн аяга шүүс, ханд уулгахад хөгшчүүдийн даралт тогтворжиж, ой тогтоолт нь илт сайжирсан.

Хүрэн манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна.

Хорт хавдартай ч хүн энэ шүүсээр хорт хавдараа эдгээсэн түүх ч байдаг.

Мөн цус багадах, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг бөөр гэдэсний эмгэгийн үед хүрэн манжингийн шүүсийг хэрэглэх эмчилгээний аргыг өнөөдрийг хүртэл зарим улс оронд уламжлал болон орчин үеийн анагаах ухаанд хэрэглэж байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүс өмнө нь их мартамхай болж байгаагаа дуулгасан бол шүүс ууснаас хойш зарим дурсамж нь хүртэл сэргэсэн гэжээ.

Сонирхуулахад, түүхий хүрэн манжингийн шүүсэнд төмөр, В аминдэм, кальци, магни, кали, иод ихээр агуулагддаг.

Анхааруулахад давсалсан болон даршилсан хүрэн манжинг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэггүй.

Түүхийгээр нь шүүс хэлбэрээр хэрэглэхэд цусанд хамгийн хурдан шингэж өгч илүү их үр дүнг үзүүлдэг нь судалгаагаар батлагджээ.

Хүрэн манжингийн шүүсийг тогтмол хэрэглэдэг хүмүүс элдэв эм тан хэрэглэхгүйгээр бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлж чадна.

Хүрэн манжин нь сахар, С, В, Р витаминууд кальци, сүүний хүчил, төмөр зэрэг хүний биед хэрэгцээтэй бодисуудыг агуулдаг учраас хоол боловсруулах эрхтнvvдийн vйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Тиймээс хоолны эмчилгээнд хэрэглэж элэг, судас зэргийг өөхлөхөөс хамгаалж цөсийг аажмаар цэвэршүүлж байдаг.

Хүрэн манжинг лууван болон бөөрөнхий байцаатай хамт шахахад маш сайн зохицдог. Дээрээс нь алим, лийр, тарвас зэргээс аль нэгийг нь сонгоод хамт шахаарай! Гоё амттай шүүс болдог.

Хүрэн манжинг дангаар нь шахаж уудаггүй. Энэ нь маш өтгөн хурц тэжээллэг ногоо юм!

Өтгөнөөр нь 1 дор нь уувал даралт буух аюултай тул шүүсэнд өнгө оруулах төдий хийж шахахад яг таардаг юм.

1 литр орчим шүүс шахахдаа тал хүрэн манжин хийж шахах ба мөн 1ш хальсалсан лемоныг хамт шахахаа мартав аа! Лемон нь шүүсийг маш гоё амт оруулж эвгүй амтыг дардаг.

Энэ удаагийн хүрэн манжингийн шүүсэндээ тарвасны хальс хийж шахлаа.

Тарвасны хальсны гайхалтай ач тусын талаар өмнө нь би оруулсан байгаа.

Тарвасны хальс нь системтэйгээр өөх хайлуулж тураах үйлчилгээ үзүүлэхдээ сайн ба мөн гормоны өөрчлөлтыг тэнцвэржүүлж өгдөг гайхалтай ид шидтэй билээ!

Гормоны өөрчлөлтөөс болоод турж өгөхгүй байгаа хүмүүст хамгийн хэрэгтэй эд юм!!!

Хүрэн манжин, луувангийн чихэрлэг амт тарвасны хальсны өвөрмөц амт, лемоны хүчиллэг амт нийлээд алим хийж амтлаагүй ч маш сайхан амттай шүүс болж байна аа..

Хүрэн манжингийн шүүсэнд бас цоохор майлзны( celery) иш юм уу эсвэл яншуйг хамт шахаж болдог. Шинэлэг гоё амт гардаг.

Луувангийн ач тусын талаар ярихын ч хэрэггүй. Лууван нь арьсны гоо сайханд сайнаас гадна хорт хавдарын эсийг саармагжуулж хорт хавдарыг ч эдгээх ч хүчтэй гайхалтай ногоо юм шүү.

Лууванг шар голтой шүүслэг лууванг сонгож шахаарай! Өглөө өлөн элгэн дээрээ 1 стаканыг, өдөр цайгаа ууснаас 1 цагийн дараа 1 стаканыг, орой унтахаасаа 1 цагийн өмнө 1 стаканыг уудаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.