АНУ-ыг “бусдын хэрэгт хошуу дүрэхгүй” байхыг анхааруулжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 11-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

Вашингтон хоёр Солонгосын хоорондох асуудлын тухай үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй бөгөөд Вашингтон ирэх 11-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиа ямар нэг асуудалгүй явуулахыг хүсвэл чимээгүй байх хэрэгтэйг Хойд Солонгосын зүгээс анхааруулжээ.

Хойд Солонгосын Гадаад харилцааны яаман дахь АНУ-ыг хариуцсан Ерөнхий захирал Квон Жон Ун, "АНУ бусдын хэрэгт хамраа дүрж, утгагүй мэдэгдэл хийх нь хэдийн улс төрийн үймээн самуунд автсан нөхцөл байдалтай байгаа дээрээ дахин өөр асуудалтай тулгарна." хэмээн анхааруулсан болохыг Хойд Солонгосын Мэдээллийн төв сувгаар мэдээлжээ. Хойд Солонгосын зүгээс өнгөрсөн мягмар гарагаас эхлэн БНСУ-тай бүхий л харилцаа холбоогоо тасалж буйгаа мэдэгдсэн билээ. Харин Вашингтоны зүгээс Хойд Солонгосын гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Үүний хариуд Хойд Солонгосын Гадаад харилцааны яамнаас АНУ өөрсдийн дотоод асуудалдаа анхаарахын оронд бусдын хэрэгт оролцвол илүү хүнд асуудалтай тулгарна гэдгийг анхааруулсан байна. Хойд Солонгос АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эсвэл Доналд Трампын сонгуулийн кампанит ажилд хэрхэн садаа болох нь тодорхойгүй ч Хойд Солонгосын явуулга америкчуудыг Доналд Трампын эсрэг нэгтгэж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

2018 болон 2019 онд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хэд хэдэн уудаа уулзсан ч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох явдалд ахиц гараагүй ба Вашингтоны зүгээс Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцлахаас татгалзсан нь Пхеньяны бухимдлыг төрүүлсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.