МЧБХ-ны зөвшөөрөлгүй тэмцээнд оролцохыг хориглов

Twitter Print
2020 оны 02-р сар 28-нд 18:20 цагт
Мэдээний зураг,

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос Токиогийн олимпын эрх олгох тэмцээнээс бусад тэмцээнд холбооны зөвшөөрөлгүй оролцохыг хориглосон мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд дурдсанаар, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоогоод байгаа энэ үед чухал ач холбогдолгүй тэмцээнд оролцохгүй байхыг онцгойлон анхааруулсан байна. Хэрвээ олимпын эрх олгох тэмцээнээс бусад тэмцээнд МЧБХ-ны зөвшөөрөлгүйгээр оролцсон тохиолдолд үүсэх аливаа шийтгэл, торгуулийн арга хэмжээг тухайн тамирчин болон албан байгууллага нь хариуцах болно гэдгийг онцлон анхааруулсан байна.

“Токио-2020” зуны олимпын наадам эхлэхэд таван сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа бөгөөд гуравдугаар сарын сүүлчээр Ази тивийн бөхчүүдийн олимпын эрх олгох тэмцээн болох юм. 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.