Түүний худал хэлж байгааг яаж мэдэх вэ?

Twitter Print
2019 оны 09-р сар 28-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Хүний худал хэлж буй эсэхийг мэдэх нь маш хэцүү байдаг. Тийм ч учраас цагдаа, мөрдөн байцаах газрууд хүний худал ярьж байгаа эсэхийг мэдэх үүднээс тусгай арга техник хэрэглэдэг байна. Мөн ийм чадвар нь менежер, ажилтан авах гэж буй хүн хэнд ч болов маш чухал хэрэгтэй чадвар юм. Эхлээд танд худал хэлж байгаа, мөн ов мэх ашиглаж байгаа хүний шинж тэмдгээс танилцуулъя.

Худал ярьж байгаа хүний үйл хөдлөл ямар байдаг вэ?

• Хэрвээ тухайн хүн худал ярьж байвал түүний ярьж байхдаа хийх хөдөлгөөн маш удаан байх болно. Мөн хөшүүн, гар бараг хөдлөхгүй. Хэрвээ түүний гар, хөл хөдөлж байвал нэг их том үйлдлүүд хийхгүй.

• Тантай хамт суугаад ярьж байгаа хүн худал ярьж байгаа бол ер таны нүд рүү эгцлэн харж чадахгүй.

• Тэд нүүр, хоолой, амандаа ойр ойрхон хүрнэ. Хамар эсвэл чихнийхээ ард талд хүрэх эсвэл маажна. Ихэнхдээ цээж, тэр тусмаа зүрхнийхээ хэсэгт гараараа хүрэхгүй.

Сэтгэлзүйн байдал ямар байдаг вэ?

• Тэд бараг сэтгэл хөдлөлөө харуулахгүй.

• Хэрвээ тэр “ Би чамд хайртай” гэж хэлэхдээ нүүрээ үрчийлгэх, эсвэл хөмсгөө зангидах аваас худал хэлж байна гэсэн үг.

• Хэрвээ тэр тан руу инээж байх үед нүүр нь бүхэлдээ инээгээгүй бол тэр худал инээж байна гэсэн үг. Хүн үнэхээр инээж байвал нүд, ам гээд бүгдэд нөлөөлнө.

Хариу үйлдэл ямар байдаг вэ?

• Буруу зүйл хийсэн хүн ихэнхдээ өөрийгөө батлах гэж үхэн хатан тэмцдэг бол харин гэм буруугүй хүн дайралт довтолгоо хийдэг байна.

• Худал ярьж буй хүнийг байцаах үед ихэнхдээ тэд нүүр тулж чаддаггүй ба толгойгоо эсвэл биеэ заавал өөр тийш харуулдаг.

Ямар үг хэллэг их хэрэглэдэг вэ?

• Худал ярьж буй хүн асуултад хариулахдаа асуулт асуусан хүний үгийг оролцуулж хариултаа хэлдэг байна. Жишээ нь, та хамгийн сүүлд ажлаас гарсан уу гэж асуувал, үгүй ээ би хамгийн сүүлд ажлаас гараагүй гэх мэт.

• Зарим үед худал ярьж буй хүмүүс шууд үгүй гэж хэлэхээсээ зайлсхийн тойруулсан байдлаар хэлэх нь их байдаг.

• Худал ярьж буй хүмүүс таныг итгүүлэхийн тулд дэмий балай маш их зүйлүүдийг ярьж эхэлдэг.

• Худал ярьж буй хүмүүс өгүүлбэрээ дуусгахдаа дандаа нэг янзын өнгөөр нь дуусгадаг.

• Хэрвээ та тэр хүнийг худал яриад байгааг гадарлавал шууд ярианыхаа сэдвийг өөрчлөөд үз. Тэр маш хурдан яриагаа өөрчлөх ба тайван болох болно. Магадгүй гэмгүй хүн гэнэт ярианы сэдэв өөрчлөгдсөнийг гайхах болно. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.