
Дулааны хэм өдөр өдрөөр ихсэж аагим халуун өдрүүд үргэлжилсээр. Бидний арьсанд нар чухал шаардлагатай амин дэмийг өгдөг ч нарнаас харших, арьс түлэгдэх нь энүүхэнд. Арьс улайх болгонд түлэгдсэн гэж ойлгож болохгүй. Харин улайхаас гадна хорсож байвал түлэгдсэн гэсэн үг. Ийм үед яах вэ?
- Хэрэв арьс чинь гуужаад эхэлсэн бол хүйтэн усанд ороорой. Алчуур ашиглан гуужуулж, үрж байснаас хамаагүй илүү. Ялангуяа хуурай болон эмзэг арьстай хүмүүсийн онцлогт илүү тохирно.
- Наранд түлэгдсэнээс болж арьс маш их загатнадаг. Энэ үед мөс хөлдөөж загатнаж буй хэсэгт зөөлөн иллэг хийж, арчилгүй хатаагаарай.
- Усанд орсны дараа хуурай арьсан дээр алое агуулсан чийгшүүлэгч тос эсвэл чийгшүүлэгчийг түрхэх нь загатнаа болон арьс хууралтыг багасгадаг. Тасалгааны зуун наст цэцгийн шүүсийг нь шахаж хэрэглэхэд ч гэмгүй.
- Гаднаас нь усаар эмчилсэн бол дотроосоо ч уух хэрэгтэй. Өдөрт 2-4 л ус уух хэрэгтэй. Үхэжсэн арьсыг хуулалгүйгээр өөрөө эдгэртэл нь хүлээ.
- Улайсан хэсэгт ургамлын тос болон тослог ихтэй крем бүү түрхээрэй. Цэвэрхэн даавуунд боосон мөс түрхэх нь сайн. Хөлдөөсөн ногоо ч тавьж болно. Түлэгдсэн хэсэгт гашилсан сүү, тараг түрхэж болно.
- Долоо хоногийн туршид өдөрт 3 удаа витамин Е уугаарай. Энэ нь арьсны үрэвслийг намжаах, арилгахад нөлөөтэй. Таагүй мэдрэмж алга болтол арьсыг цочроох саван, одеколон, сүрчигнээс татгалз.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.