Сургуульд орох хүүхдүүд ямар дадал, хэвшилд сурсан байх ёстой вэ

Twitter Print
2021 оны 08-р сар 01-нд 08:11 цагт
Мэдээний зураг,

Энэ жил сургуульд орох хүүхэдтэй эцэг эхчүүдэд

1. Хүнтэй чөлөөтэй мэндэлж сургах.

2. Хувцсаа өөрөө хурдан тайлж өмсөж сургах.

3. Хүний яриаг анхааралтай 5-7 минут чагнаж сууж сургах.

4. Цэцэрлэгт сурснаараа хувцсаа эвхэх

5. Хооллох үед халбага, сэрээ зөв барьж зөв сууж сайн зажилж идэх.

6. Бусдыг хүндэлж байхыг хэлж өгөх.

7. Гэрийн даалгавар чиний амжилтанд хүргэх ажил гэдгийг ухааруулах.

8. Багшид нь хэлнэ гэж хэлж болохгүй. Багш нь чиний найз чамд туслагч гэж ухааруулж өгөх.

9. Өөрт тохирсон ажил хийлгэж байх.

10. Ширээний ард суулгаж зураг зурах гээд бага багаар 35 минутыг тэвчээртэй суух дадлыг хэвшүүлэх

11. Сургууль, цэцэрлэг 2- ын ялгааг сайн хэлж өгөх

12. Хамт олон, найз, багш нар сургуулийн онцлог гээд бүгдийг ярьж өгч байх.

13. Яагаад сурах болсныг өөрийнхөө амжилттай сурсан түүх бие даан хийх ач холбогдлыг бага багаар өдөр бүр бяцхан даалгавар хийлгэх бүрдээ хэлж байх.

15. Загнаж орилж шийтгэж болохгүй, тэвчээртэй хүлээцтэй сонсож, дараа нь зөөлнөөр учрыг нь ойлгуулж сурах.

16. Урам дэм өгч өөрсдөө хамтдаа хийх.

17. Санаа бодлыг нь байнга сонсох яагаад дургүй байна гэдгийг тайлбарлуулж, яагаад хийх ёстойг олуулж ухааруулах

18. Тогтмол цагт унтуулж босгож сургах

19. Өдөр бүр ном уншиж өгөх өөрөө унших хүсэл төрүүлэх

20. Байнга асуулт асууж бүтэн өгүүлбэрээр хариулт авахыг хичээж чиглүүлж туслаарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.