
Оросын дугаартай машиныг Европын холбооны улс орнууд руу оруулахгүй
Европын холбооны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу оросууд ОХУ-ын дугаартай хувийн тээврийн хэрэгслээрээ Европын холбооны улс орнууд руу нэвтрэхийг хоригложээ.
Европын холбооны зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд, "Тухайн тээврийн хэрэгсэл нь хувийн эсвэл арилжааны журмаар ашиглагдаж байгаа эсэх нь хамаагүй. ОХУ-аас гаралтай, ОХУ-аас экспортлогдож байгаа, Оросын дугаартай, тус улсад бүртгэлтэй л бол Европын холбооны улс орнууд руу нэвтрүүлэхгүй." гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн Европын холбооны улс орнууд руу нэвтэрч буй ОХУ-ын иргэдэд ОХУ-аас Европын холбоо руу импортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүн авч орохыг хориглох ба Европын холбооны гааль дээр оросуудаас зөөврийн компьютер, ухаалаг утас, гоо сайхны бараа, чемодан, арьс ширээр хийсэн эд зүйлс, үнэт эдлэлийг нь хураан авч болзошгүй аж.
2023 оны 5-р сараас хойш ОХУ-ын иргэдийн хувийн авто машинуудыг ХБНГУ-ын хил дээр хураасан гэх тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн ба 7-р сард Германы Гаалийн алба ОХУ-ын дугаартай автомашинуудыг Европын холбоо руу оруулах нь Европын холбооны хилээр хориотой бараа бүтээгдэхүүн оруулахтай явдалтай тэнцэнэ хэмээн мэдэгдсэн аж.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.