Корона бол их гүрнүүд, элитүүдийн хүн төрөлхтөнд зарласан нэг төрлийн дайн

Twitter Print
2020 оны 08-р сар 26-нд 18:26 цагт
Мэдээний зураг,

Коронаг ер нь бол их гүрнүүд хийгээд элитүүдийн хүн төрөлхтөнд зарлаж буй нэг төрлийн дайн гэж үзэж болно. Энэ дайны хөлд мэдээлэл болон мэдлэггүйгээсээ болж сүйрвэл харамсалтай. Дэлхийн хүн амыг цөөрүүлэх бодлого барьж байгаа цайт гайстийн өнөө үед бидний монгол үндэстэн цөөхүүлээ тул хэр баргийн био бөмбөгөө Улаанбаатарт тэслэхгүй.

Элитүүдийн шаардлагыг ерөнхийд нь биелүүлээд, харин үндэстнийхээ ирээдүйд харшлах зүйлүүд дээр нь хариу тэмцэх нь чухал юм. Шведүүд шиг задгай байж эдийн засаг, эрдэм номоо хамгаалж чаддаггүй юмаа гэхэд, Германчууд шиг сүржигнэх зүйл дээрээ сүржигнэчихээд (ж.нь, хайрт хөл бөмбөг, рок поп тоглолт нтр ээ стадионд явуулахаа больж) харин эрдэм ном, соёл урлагаа (сургуулиуд -музей, филм кино, хөгжмийн курс дугуйлан) яс хэвийн явуулах л хэрэгтэй. Тэгж байж л үндэстэн тэсэж үлдэнэ шүү, энэ дайны хөлд. Түүнээс бус таг хорьж хаавал африкууд шиг хоосон сүржигнэж хамаг зүйлээ алдагсдын араас л гулгана.

Манай муж улсынх гэхэд 9 сарын дундуур хичээл эхэлнэ, өдөр бүр урьдынх шиг л хичээллэнэ. Энд муж улс бүр нааш цааш 14 хоногоос сарын зөрүүтэй хичээлийн жилийн хуваарьтай байдаг. Хурдны зам дээр бөглөө үүсгэхгүй г.м эдийн засаг талаа бодож гаргадаг хуваарь юм билээ. Хамбург гэхэд сарын өмнө хичээл нь эхэлсэн. Карлсрүэ бүү хэл Эттлинген гэж жижиг хотод хавар корона хурдтай тархахад зөвхөн өвчилсөн сургуулийг нь 14 хоног хөл хориод л хичээлийг нь хэвийн үргэлжлүүлсэн. Бид ч мөн зугтаж бултах биш тулж тэмцэж амьдрах хэрэгтэй. Тэгж байж л үндэстэн тэсэж үлдэнэ, (амьд мөн хөгжсөн хэвээр үлдэх гэсэн) энэ их өрсөлдөөн дунд...

Оюун Дорждамдин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.