Япон улс хилийн хоригоо сулруулахаар болжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 21-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Япон улс коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон хилийн хоригоо ирэх сараас эхлэн сулруулахаар болжээ. Байнгын оршин суух эрх бүхий визтэй гадаадын иргэд болон гадаадын оюутнууд коронавирусын шинжилгээнд хамрагдаж, 14 хоногийн тусгаарлалтанд байна гэсэн нөхцлийг зөвшөөрснөөр Япон улс руу нэвтрэх боломжтой болно хэмээн Японы ЭнЭйчКэй сувгаар мэдээлжээ.

Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Японы эрх баригчдын тогтоосон хилийн хориг нь эдийн засгийн төдийгүй сэтгэл санааны хохирол учруулж байна хэмээн шүүмжлэлд ихээр өртөөд байсан юм. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон Японы хилийн хориг хамгийн хатууд тооцогдож байгаа ба Японы эрх баригчид тус улсад удаан хугацаагаар оршин суух эрх бүхий визтэй дэлхийн 140 гаруй улсын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглоод байсан юм. Үүнтэй холбоотойгоор Япон улсад ажиллаж амьдардаг гадаадын иргэд Япон улс руу нэвтэрч чадахгүй гацсан байдалтай байгаа бол тус улсад байгаа гадаадын иргэд Япон руу эргэн нэвтэрч чадахгүй байж болзошгүй гэсэн айдастайгаар эх орон руугаа буцаж чадахгүй байгаа аж.

Барууны компаниуд төдийгүй Японы томоохон компаниуд Японы хилийн хориг тус улсын нэр хүндэд муугаар нөлөөлж, эдийн засгийг зогсонги байдалд хүргэнэ хэмээн эрх баригчдыг шийдвэрээ дахин хянаж үзэхийг шаардсан билээ. Япон улсад 2.6 сая орчим гадаадын иргэн Байнгын оршин суух визтэй бөгөөд эрх баригчид хилийн хоригийг сулруулахтай холбоотойгоор онгоцны буудлууд дээр шинжилгээ авах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.