
Төгөлдөр хуур тоглох нь дараах ач тустай:
1.Төгөлдөр хуур тоглохын тулд баруун, зүүн 2 гар нь ихэвчлэн тус тусдаа бүхэлдээ өөр хөдөлгөөн хийдэг. Тиймээс аль гар яаж хөдлөх ёстой гэдгийг хурдан сэтгэж олох хэрэгтэй болдог.
Ингэж хоёр гарын, хоёр өөр хөдөлгөөнийг нэгэн зэрэг зохицуулж тоглож сурсанаар тархийг хөгжүүлж байдаг.
2.Хүн болгон төрөлхийн сайн сонсголтой байдаггүй. Төгөлдөр хуур тоглох нь хүүхдийн сонсголыг хөгжүүлдэг. Төгөлдөр хуур тоглож байхдаа хөг эгшгийг ялгаж сонсож сурдаг.
Өөр өөр эгшгүүдийг зэрэг хөгжимдөх бүрт тархи өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг байна.
3.Нот уншингаа төгөлдөр хуур тоглоход дээд зэргийн анхаарал мөн тэвчээр шаардагддаг. Учир нь 1 удаа тоглоод л сурчихгүй дахин дахин давтаж байж гартаа хэвшүүлдэг учраас. Ингэснээр хүүхэд аливаа зүйлийн учрыг нь амархан олж хийж чаддаг, нямбай, няхуур, сайн төвлөрөх чадвартай болдог.
4.Нүдээрээ нот уншингаа хоёр гараараа хөгжимдөх нь бас л нэг өөр төрлийн тархины дасгал юм. Төгөлдөр хуурын нот унших нь нэг талаараа гадаад хэл сурахтай адил юм. Нот уншихдаа дээш доош харцаа байнга шилжүүлдэг учир нүдний хараанд ч мөн сайнаар нөлөөлдөг.
5.Нот уншихын тулд хөгжмийн онол болон бүтцэд анализ хийх шаардлагатай болдог учир энэ нь оюуны дасгал болж өгдөг. Нотыг хөгжмийн математик гэж хэлж болно. Учир нь хэмжээ, хурууны дугаар, хэмнэл гэх мэт олон тооцооллуудыг нэгэн зэрэг хийж байдаг.
6.Төгөлдөр хуур тоглож сурснаар хүүхэд илүү овсгоотой болдог ба гарын бүх булчинг жигд хөгжүүлж өгдөг.
Давуу тал нь юу юм бол?
Төгөлдөр хуур сурахын 18 давуу тал
1. Төгөлдөр хуур тоглоход хоёр гар хоёулаа оролцдог учраас жижиг булчингийн хөдөлгөөнд зүүн баруун тархи зэрэг хөгждөг.
2. Гарын хуруунууд гоё болно.
3. Төгөлдөр хуур гэдэг шинэ найзтай болно.Яагаад гэвэл үргэлж гараараа хүрч ,бас түүнийг сонсдог учраас .
4. Төгөлдөр хуураа тоглоход стресс тайлагдаж сэтгэл санаа тайван болдог.
5. Биеийн зөв хэлбэр, зөв сэтгэлгээтэй болох гэх мэт зөв хүн болон төлөвшихөд нэн тустай.
6. Сонсгол сайжирна,гамм мэдрэх чадвар эзэмшинэ.
7. Ритм ,гамм унших,хөгжмийн чадвар зэргийг сайжруулна.
8. Төгөлдөр хуурын онол,нотны хослолыг мэддэг болно.
9. Төгөлдөр хуурын сургалт гэдэг нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс ялгаатай.Хүүхэд төгөлдөр хуурыг албадлагаар бус сонирхлын үүднээс сонгон суралцдаг учраас хөгжмийн талаар өөдрөг сайхан бодолтой болдог.
10. Төгөлдөр хуур сурахын тулд өмнөө зорилго тавиад сурдаг учраас хэрэв түүндээ хүрч чадвал сэтгэл хангалуун болдог.
11. Хүүхэд ирээдүйдээ зорилго таьж чаддаг болно.
12. Өөрийгөө ямар хүн бэ гэдгийг илэрхийлэх чадвартай болно.
13. Цаашдаа өөр ямар ч хөгжмийг хурдан тоглож сурах болно.
14. Өөртөө итгэлтэй ,өөрийгөө хүндэтгэх сэтгэлгээг сурна.
15. Хөгжим тоглох явцад бие,гар зохих хэмжээгээр хөдөлдөг учраас тэр нь дасгал болж эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
16. Хөгжмөөр дамжуулаад олон найз нөхөдтөй болох бөгөөд багш эцэг эх зэрэг бусадтай харьцах харьцааны соёл эзэмшинэ.
17. Оюун ухаан,эрүүл мэнд,бусадтай харьцах талаар тайван байж чаддаг болно.
18. Америкд төгөлдөр хуурын сургуулийг бусад сургуулиас онцгой давуу талтай гэж үздэг учраас хөгжмийн сургалтыг чухалд тооцдог.
Цэнгэлийн Хүслэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.