Солонгост хууль бусаар оршин суугаа иргэд виз авах боломжтой юу?

Twitter Print
2021 оны 08-р сар 01-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУЖ БУЙ ГАДААД ИРГЭН ВИЗ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Монголчуудын маань нилээдгүй асуудаг асуултын нэг юм.

Хууль дүрмийн дагуу бол хууль бусаар оршин сууж буй гадаад иргэн нь солонгос улсаас гарахгүйгээр шууд виз авах боломжгүй юм.

Хууль бусаар оршин суугчид

сайн дураар нутаг буцах

албадан гаргалтаар нутаг буцах гэсэн 2зүйл ангилалаар хил гардаг байгаа.

Мэдээж сайн дураар нутаг буцаж буй гадаад иргэн нь хууль бусаар оршин сууж байсан хугацааны ноогдох торгуулийг төлөн гарсан тохиолдолд 6сараас дээш хугацааны дараа дахин солонгосын визний хүсэлт өгөх эрх нь нээгдэх юм.

Солонгос улсад торгуулиа төлөхгүй сайн дураар нутаг буцаж байгаа бол дахин солонгост орж ирэх эрхээ "хугацаагүй" хаалгахгүй ба хууль бусаар оршин суусан хугацааны хэмжээгээр орж ирэх харын хугацаа дарагдана. Ерөнхийдөө 3-10 жилийн хар дарагддаг болохыг анхаарна уу.

Солонгос улсад хууль бусаар оршин сууж байх хугацаандаа виз авах тохиолдол маш цөөхөн байдаг. Ямар тохиолдолд виз авах боломжтой вэ?

Нөхцөл : 1

- Гадаад иргэн нь Хууль бусаар оршин суусан хугацааны торгуулийн хэмжээг 100 хувь төлөх шаардлагатай. 2 жилээс дээш солонгос улсад хууль бусаар оршин суусан тохиолдолд торгууль 20 сая вон

- Мөн тухайн гадаад иргэний гэр бүлийн хүн нь (гэрлэлтийн баталгаа хийлгэсэн байх) солонгос иргэн юмуу солонгос иргэншилтэй монгол иргэн байх ба уг солонгос иргэн нь гадаад иргэнийг бүх л хуулийн тал дээр батлан даах ёстой.

- Гадаад иргэн өөрөө болон гадаад иргэний эхнэр нь жирэмсэн юмуу төрөөд удаагүй нярай хүүхэдтэй байх нөхцөлд, мөн гэр бүлийн хүн эрүүл мэндийн байдал маш хүнд асран сувилах хүн хажууд нь байх шаардлагатай зэрэг маш хүнд шалтгаалантай нөхцөлд виз эндээс олгох боломжтой юм.

Мөн солонгос улсад ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж байгаагүй байх ёстой ба торгууль шийтгэлгүй байх ёстой.

Нөхцөл : 2

Хууль бусаар оршин сууж байх явцдаа ажлын байран дээр гэнэтийн осолд орон хүнд гэмтэлтэй 6сараас дээш зөвхөн солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай нөхцөлд, автын осолд орон хүнд гэмтэлтэй 6сараас дээш зөвхөн солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай нөхцөлд, эрүүгийн болон иргэний хэргийн хохирогч хэрэг хуулийн шатанд явагдаж байгаа гэх мэт хэргээс шалтгаалан эрүүл мэндийн байдал маш хүнд зэрэг онцгой шалтгаантай нөхцөлд цагаачилалын G-1визний нэг төрлийг авах боломжтой юм.

Тухайн визний сунгалтыг визний мэдэгдэл өгсөн гадаад иргэний дараагийн нөхцөл байдлыг харзнаж шийдэгдэх юм. Онцгойлж хэлэхэд цагаачилалын G-1 виз нь олгогдсоны дараа визний хугацаа дуусан нутаг буцаад дахин солонгосын визний мэдэгдэл хийхэд зөвшөөрөл олгох тал дээр нэлээн хязгаарлалт орохыг анхаарна уу.

Солонгос дахь Монголчуудад үйлчлэх хууль зүйн товчоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.