Цангасан хэрээ - богино үлгэр

Twitter Print
2020 оны 11-р сар 19-нд 18:05 цагт
Мэдээний зураг,

Зуны бүгчим халуун өдөр ихэд цангасан нэгэн хэрээ хаа нэгтээгээс амаа чийглэн, цангаагаа тайлах ус олохоор нисч явав. Нилээд хугацаанд эрж хайсан боловч ус ердөө олдсонгүй гэнэ.

Эцэст нь бүр туйлдаж ядраад хамаг найдвараа алддагийн даваан дээр нэгэн модны ёроолд усны вааран сав байхыг олж үзжээ. Тэр дороо өнөө савны зүг нисч очин дотор нь жаахан ч болов ус байгаа эсэхийг шалгалаа. Аз болж вааран савны ёроол орчимд ус мэлтэлзэн байхыг олж харав. Тэрээр сав руу хошуугаа хийн усанд хүрэхийг оролдсон боловч ваарны амсар ихэд нарийхан байлаа.

Хошуугаа оруулж хүчрэхгүй болохоор савыг хажуу тийш нь унагаж усыг урсгаж гаргая хэмээн шийдээд түлхэхээр завдсан боловч вааран сав хэтэрхий хүнд байснаас яах учраа ололгүй хэсэг зуур бодлогоширон зогслоо. Тэгээд ойр хавь, эргэн тойрноо ажиглан байх зуураа газарт хэсэг хайрга чулуу байхыг олж харснаар толгойд нь гэнэт нэгэн мэргэн санаа төрсөн аж. Ингээд жижиг чулуунуудыг ширхэг ширхэгээр нь түүгээд нэг нэгээр нь вааран сав руу хийж эхэллээ. Хэдий чинээ олон чулуу хийнэ төдий чинээ усны түвшин дээшилж байв.

Удалгүй хэрээний хошуу хүрэхээр хэмжээний өндөрт ус ирсэн байсан тул ангаж цангасан тэрбээр уснаас хангалттай ууж чаджээ. Ийнхүү цангасан хэрээний төлөвлөгөө амжилттай биелсэн аж.

Сургамж: Зорьсоноо нухацтай бодож тунгаан, түүнийхээ төлөө тууштай зүтгэвэл ямарваа нэг сайн үр дүнд хүрдэг ажээ.

Эх сурвалж: Богино үлгэрүүд цуврал

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.