Хөрсний нуралтын улмаас уулнаас хад чулуу унаж 9 хүний аминд хүрчээ

Twitter Print
2021 оны 07-р сар 26-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн хойд зүгийн Химачал Прадеш мужид өнгөрсөн ням гарагт хөрсний нуралтын улмаас уулнаас замаар зорчиж байсан тээврийн хэрэгслүүд рүү хад, чулуу унаж, 9 хүний аминд хүрчээ.

Энэтхэг-Түвдийн Хилийн цагдаагийн газраас мэдээлж байгаагаар амиа алдсан иргэдийн дийлэнх нь жуулчид байсан аж. Түүнээс гадна Энэтхэгийн телевизийн сувгуудаар гарч буй бичлэгнээс уулнаас унаж буй хад, чулуу Киннаур дүүрэгт байрлах гүүрийг нурааж, тээврийн хэрэгслүүдийг эвдэлж байгаа дүр зургийг харж болох юм.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж буйгаа өөрийн твиттер хуудаснаа бичжээ.

Энэтхэгийн бүс нутгуудаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор зарим бүс нутагт хөрсний нуралт үүсч, үерт автаад байна.

Энэтхэгийн баруун зүгийн Махараштра мужид орсон аадар борооны улмаас хэдэн зуун тосгон усанд автаж, багадаа 136 хүн үер болон хөрсний нуралтын улмаас амиа алджээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/av/world-asia-india

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.