Хойд Америкийн Сагсан бөмбөгийн лигийн плей-оффт орох багууд тодорлоо

Twitter Print
2021 оны 05-р сар 17-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн улирлын сүүлийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Өнгөрсөн жилийн НБА-ын аваргууд болох Лос Анжелес Лейкерс баг долдугаар байраар улирлыг дуусгаж нэмэлт тоглолт хийж плей-оффт орохоор боллоо.

Өнөөдөр хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн улирлын сүүлийн тоглолтууд явагдаж багууд чухал хариуцлагатай тоглолтуудыг хийлээ. Дорнод бүсийг Филиделфиа 76 баг тэргүүлэн гарч ирсэн бол Брүүклин Нетс баг бүсийн хоёрдугаар байраар плей-оффд шалгарчээ. Харин удаах байраар Нью Йорк Никс Атланта Хоукс багууд таарч гурав болон зургадугаар байраар гарсан Милуоки Бакс Миами Хит багууд хоорондоо таарчээ. Тэгвэл шинэчлэгдсэн дүрмээр долоо болон наймдугаар байраар гарсан багууд хоорондоо таарч хожсон нь бүсийн хоёрдугаар байраар гарсан багтай учрах бол хожигдсон баг нь ес, 10-р байраар гарсан багийн аль хожсонтой таарна. 

НБА-ийн улирлын онооны аваргаар Голден Стэйт Уорриорс багийн Стефен Көрри 32 оноо дунджилснаар бичигдсэн бол Брэдли Бийл 31.3 оноо, Дамиан Лиллиард 28.8 оноо, Жоел Эмбийд 28.5 оноо, Яаннис Антетокумпо 28.1 оноо дунджилж эхний таванд байранд бичигдсэн бол оновчтой дамжуулалтаар Вашингтон Уизардс багийн холбогч Рассел Уэстбрүүк 11.7 дамжуулалтаар, Атланта Хоукс багийн Клинт Капела 14.3 самбараас бөмбөг авалт өгч бүх тоглогчдыг тэргүүлжээ.

Харин Өрнөд бүсийг Юта Жазз баг  тэргүүлж плей-оффт шалгарсан бол Финикс Санс баг хоёрдугаар байраар, Денвер Наггеттс Портланд Трэйл Блэйзерс багтай, Лос Анжелес Клипперс  Даллас Маверикс багтай плей-оффын эхний шатандаа таарчээ. 7-10 байрны багуудын тоглолт маргааш явагдах хуваарьтай байгаа бол плей-оффын эхний шатны тоглолтууд энэ сарын 22-ны өдөр эхэлнэ.

Спортын сэтгүүлч Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.