Солонгосын хилээр зөвхөн хүчинтэй шинжилгээний бичиг бүхий иргэнийг нэвтрүүлнэ

Twitter Print
2021 оны 01-р сар 07-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Засгийн газраас 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тус улсын хилээр зөвхөн сүүлийн 72 цагийн дотор Ковид-19 PCR шинжилгээ өгч, сөрөг гарсан хариу бүхий хуудастай гадаад иргэнийг нэвтрүүлэх шийдвэр гаргалаа.

Манай улсын иргэдийн хувьд дээрх шинжилгээний хуудсыг Монгол Улсын эрх бүхий байгууллагаас англи хэл дээр авсан байх шаардлагатай ба хэрэв монгол хэл дээр байвал англи эсвэл солонгос хэлний баталгаат орчуулга хийгдсэн байх шаардлага тавигдаж байна. Дээрх баримт бичиггүй тохиолдолд агаарын тээвэрлэгч компани зорчигчийг онгоцонд суулгахгүй бөгөөд хилийн шалган нэвтрүүлэх явцад шинжилгээний хариу нь 72 цагаас хэтэрсэн, эсвэл шинжилгээний хариугүй иргэдийг нэвтрүүлэхгүй аж.

Энэ дашрамд дурдахад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш БНСУ-руу зөвхөн тус улсад байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа болно.

http://consul.mn/index.php?moduls=19&id=429

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.