Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь хүн зодож танхайрчээ

Twitter Print
2014 оны 08-р сар 01-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ажлын өрөөндөө төрийн бус байгууллагын хүнийг зодож танхайрсан байна. Энэ талаар "Босоо хөх монгол" ТББ, "ДМНН" ТББ, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний хэлснээр Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт ураны хайгуулын зөвшөөрөл хамгийн их олгогджээ. Ураны хайгуулын лицензийг 1997 оноос эхлэн олгосон бөгөөд энэ оны зургадугаар сарын байдлаар есөн аймагт 58 зөвшөөрөл олгогдсон байна.

Үүнээс: Сүхбаатар-16, Дорноговь-20, Дорнод-11, Сэлэнгэ-1, Төв-1, Баянхонгор-1, Өмнөговь-2, Архангай-2 зөвшөөрөлтэй байна. Тиймээс тус төрийн бус байгууллагынхан зорилгоо нэгтгэж, хамтран ажиллахаар болж, энэ дагуу Сүхбаатар аймагт гурван ч удаа очиж ажиллажээ. Нутгийн иргэд энэ үеэр Онгон суманд зөвшөөрөлгүйгээс буусан Францын "Арева" корпорацийн охин компани "Кожеговь" -ийн "Уран дрилинг" хайгуулын ангийг буулгаж өгөх хүсэлт тавьж, шийдвэрлэж өгсөн байна.

Ингээд дээрх ажлаа аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт танилцуулж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавихад төрийн бус байгууллагын ажилтнуудыг өрөөнөөсөө хөөж, элдвээр хэлж, тэр бүү хэл "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжингийн шанаа руу цохиж авч танхайрсан гэлээ. Мөн тэднийг Улаанбаатар хот руу буцаж явах замд нь цагдаа нар саатуулан шалгажээ. Юуны учир ийн шалгаж байгааг лавлахад цагдаа нар “Засаг дарга Ж.Батсуурь та нарыг шалга” гэж хүсэлт тавьсан гэж хариулжээ. Өнөөдөр нөхцөл байдал, төрийн албаны хүний энэ мэт ёс зүйгүй байдлаас илүүтэйгээр нутаг орон нь хордох аюулд учраад буйг сануулж цаашдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэв. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.