Carnivore diet буюу махан хооллолтын үед юу идэж болохгүй вэ

Twitter Print
2022 оны 11-р сар 02-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

МАХАН ХООЛЛОЛТЫН ҮЕД ЮУ ЮУ ИДЭЖ БОЛОХ, БОЛОХГҮЙ ВЭ?

Махан хооллолтын үед юу идэж болох, болохгүй нь маш энгийн. Цэвэр амьтны гаралтай бүхэл хүнс идэж болно. Бусад ургамлын гаралтай, химийн гаралтай, бүх төрлийн сахар, алкоголь болохгүй.

Идэх юм маш ховор юм шиг санагдаж байгаа боловч доорхи жагсаалтаас харахад маш олон сонголт, боломжууд байгаа нь харагдаж байна.

✅ Бүхий л төрлийн мах

o Үхрийн мах

o Хонь

o Адуу

o Гахайн мах

o Тахиа

o Ангийн мах

o Таван цул, толгой, сүүл, шийр, гүзээ, хэл

o Борц

✅ Бүхий л төрлийн далайн амьтад

o Загас

o Хавч

o Лобстер

o Сам хорхой

o Хясаа

o Түрс

o Дун

o Наймаалж

✅ Өндөг

✅ Цагаан идээ (Сахаргүй, гурилгүй, цэвэр – бага хэмжээгээр)

o Тараг

o Сүү

o Ааруул

o Аарц

o Цөцгийн тос

o Зөөхий

o Өрөм

o Ээзгий

o Ээдэм

o Айраг

o Бяслаг

o Сүүн крем

o Cream cheese

· Амьтны гаралтай тос

o Өөхөн тос

o Шар тос

o Цөцгийн тос

o Ясны чөмөг

✅ Бусад

o Ясны шөл

o Давс, перц

✅ Уух зүйл

o Ус

o Цай, кофе

Хэмжээ, хоолны харьцаа:

Carnivore хооллож байхад макро нарийн тооцож, хэмжээ дамжаа гэх шаардлага байдаггүй, өлссөн цагтаа, цадталаа идээрэй гэдэг. Өөх тосоо хорьж болохгүй. Махаа өөхтэй нь, өндөгөө шартай нь, тосыг нь аваагүй цагаан идээ гэх мэт.

Хооллох давтамж:

Ойр ойрхон хооллох, хоол хооронд зууш, амны зугаа идэх нь цусан дахь сахар, инсулиныг байн байн өсгөх талтай байдаг бөгөөд завсарлагаат мацаг, өдөрт 1 хооллох гэх мэт аргууд нь жин хасах, эрүүлжихэд тустай байдаг.

Уураглаг хоол идэж байгаа болохоор өлсөөд байх нь бага. Өдөрт 3-аас ихгүй хооллоод, хоол хоорондоо юм идэхгүй, яваандаа хооллох давтамжаа багасгаад явбал илүү үр дүнтэй. Мэдээж өлсөөгүй бол идэхгүй.

Лийдаагийн Оюунтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.