Хахах үед үзүүлэх анхны тусламж

Twitter Print
2022 оны 05-р сар 05-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Залгиур хоолойны арын хэсэгт гадны биет гацсан тохиолдолд хахалт үүсдэг. Мөн гадны биет залгиурын арын булчингийн чангарал үүсгэснээс хахалт үүснэ.

насанд хүрэгчдийн хувьд хоол хүнсээ дутуу зажилснаас болон яаран залгиснаас хахалт үүсдэг. Хүүхэд сониуч зангаар тоглоом зэрэг зүйлсийг амандаа хийснээс хахдаг байна. Хахалтыг гадны биет хоолойг хэрхэн тагласнаас хамааран хагас болон бүтэн хахалт гэж ангилдаг. Хахалтанд анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх ёстой бөгөөд анхны тусламж үзүүлэгч нь амьсгал зогссон үед ЗУСА (Зүрх уушгины сэхээн амьдруулалт) хийх бэлтгэлтэй байх ёстой.

Хахалтыг хэрхэн таних вэ?

Амьсгалах болон ярихад хүндрэлтэй байх

Эхэндээ нүүр минчийх

Дараа нь арьс хөхрөх

Өвчтөн айж түгшсэн байдалтай. Хоолойгоо заах, хүзүүгээ атгах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ.

Дараах шинж тэмдэгүүд илэрхсэн тохиолдолд Анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлнэ.

Таны зорилго юу вэ?

Бөглөрлийг гарган амьсгалыг хэвийн болгох

Шаардлагатай тохиолдолд эмнэлэгт яаралтай хүргэх

УХААНТАЙ БАЙГАА НАСАНД ХҮРЭГЧ

1. Өвчтөн хэрвээ амьсгалж байвал ханиалгуулж бөглөрлийг гаргахыг оролдоно. Амыг шалгаж, бөглөж байгаа зүйлийг авна.

2. Өвчтөн хэрвээ ханиах болон амьсгалахаа больж суларч байгаа нь мэдрэгдвэл түүний хажуу ар талд нь зогсоод өвчтөнийг тонгойлгож байгаад далны хооронд таван удаа хүчтэй цохино. Үүнийг бид сээрэнд дэлдэх гэж ярьдаг амнаас гадны биет гарсан эсэхийг шалгана.

3. Далны хоорондын цохилт амжилтгүй болж гадны биет гараагүй тохиолдолд өвчтөний ард зогсоод нэг гарыг атган аймхай мөгөөрс дээр байрлуулан нөгөө гарыг атгасан гар дээр байрлуулан арагш, дээш чиглэлээр таван удаа хүчтэй шахна. Бөглөсөн зүйл гарч байгаа эсэхийг сонсоно. Амыг шалгана.

4. Далны хооронд таван удаа цохих болон таван хэвлийг шахах үйлдлийг нэг цикл гэж үздэг бөгөөд нийт гурван цикл хийгээд бөглөрсөн зүйл гарахгүй бол түргэн тусламж дуудна. Түргэн тусламж иртэл циклийг гүйцэтгэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.