2050 онд Солонгосын хойгт хэт халуун нүүрлэнэ

Twitter Print
2014 оны 08-р сар 02-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д өнгөрсөн сарын дундаас эхлэн энэ сарын дунд үе хүртэл дунджаар 30 хоногийн турш  хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа аж.

Харин тус улсын Цаг уурын урьдчилсан шинжилгээ, судалгааны газраас энэ тоо 2050 он гэхэд, халуун өдрүүд үргэлжлэх хугацаа 30 биш харин 50 болтлоо өсөх болно хэмээн мэдээлжээ. Одоо хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа ч их хэмжээний бороо орж байгаа аж.

Харин 2050 онд тохиох халуун өдрүүдэд бороо орохгүй хуурай, халуун өдрүүд болох магадлал өндөр байгааг эрдэмтэд тэмдэглэж байна. Үүнээс болж газар шороо, гол мөрөн  хатаж, хорхой шавьжийн тоо нэмэгдэж, засмал зам халснаас болж явж байсан автомашиний дугуй хагарч, төмөр замын томоохон осол гарна гэх мэт  хэт халуунаас болж амь насаа алдах иргэдийн тоо нэг зундаа 10 мянга орчим болно гэж тооцоолсон байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.