Умард Солонгос олон улсын хүүхдийн зуслантай боллоо

Twitter Print
2015 оны 08-р сар 02-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн онд 300 хүүхдийг хүлээн авах чадалтай хүүхдийн соёл амралтын хүрээлэн барихыг үүрэгдсэн билээ.  Түүний тушаал ёсоор “Олон улсын Сонгдовон хүүхдийн зуслан” хэмээх нэртэй тус цогцолбор өнгөрсөн сарын эцэст албан ёсоор нээлтээ хийж Орос, Хятад, Вьетнам, Ирланд, Танзана улсын 158 хүүхдийг Ким Чен Ун хүлээн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Удирдагч өөрийн биеэр бүх өрөө, галт тогоо, усан сан, тоглоомын талбайг үзэж сонирхож, амрахаар ирсэн Орос, Хятад, Ирланд улсын долоон хүүхдэд агуу удирдагч Ким Ир Сэний хөрөг зургийг дурсгасан байна.Энэхүү цогцолборт долоо хоногт хоёр удаа Умард Солонгосын 7-15 насны хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой бөгөөд ихэнхдээ гадаадын жуулчдыг хүлээн авахаар төлөвлөсөн байна.5Өмнөд Солонгосын “Yonhapnews” мэдээлсэнээр “Сонгдовон цогцолборыг Ким Чен Уны эхнэр Ли Соль Жу удирдах гэнэ. Тэрбээр 2013 онд Ким Ир Сэний нэрэмжит I төрөх эмнэлэгт орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Удирдагч нэг бус удаа “Би эхнэрээсээ өөр хэнд ч итгэдэггүй” хэмээн хэлж байсан” гэжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.