Перс, Дундад Ази дахь Чингис хааны алтан ургийн удам

Twitter Print
2020 оны 07-р сар 02-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Би сүүлийн үед Чингис хааны Монголд судлагдаагүй алтан ургийн түүхийг ихэд сонирхож, энэ талаар судалж бичихээр шийдлээ. Энэ бол Перс, Дундад ази дахь Чингис хааны алтан ургийн хаадын түүх юм.

Хорьдугаар зуунд дэлхий дахинд Чингис судлал хүчтэй хөгжөөд байхад Монголд бүхэл бүтэн жарны турш эх оронд нь Чингис хааны нэрийг хэлэхийг хориглож, Эзэн хааныг маань коммунистууд харгис феодал, эзлэн түрэмгийлэгч харгис хаан байсан мэтээр гүтгэж харааж доромжилж байсан юм. Монгол эх оронд нь ойрдууд болон коммунистууд Чингис хааны алтан ургийг хэдэн зууны турш мөшгиж гадуурхаж хөнөөж дуусгаад эдүгээ алтан ургийн амьд удмыг олоход бэрх болжээ. Монголд алтан ургийн амьд удмыг олъя гэвэл Боржигин овогтой тайж язгууртай хүмүүсийн дундаас л эрэх хэрэгтэй болж байна. Гэтэл алс холын Перс, дундад азид Чингис хааны алтан ургийнхныг ихэд хүндэлдэг нь олон зууны турш хэвээр үлдсэн бөгөөд эдүгээ цагт алтан ургийн удам нь амьд үргэлжилж байгаа нь гайхамшигтай сайхан уламжлал юм.

Эзэн Богд Чингис хааны алтан ураг гэж хэнийг хэлээд байна вэ? Эзэн Богд Чингис хаан болон Бөртэ хатан хоёрын төрсөн хүүхдүүд болох Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй нарын дөрвөн хөвгүүдийн удмыг Чингисийн удам буюу Алтан ураг гэдэг юм. Эдүгээ шинжлэх ухаан хөгжиж, Чингис хааны удмын хүмүүсийг ДНК-аар нь тодорхойлдог болжээ. С2а3-F4002[1] Y-хромосомтой гаплогрупптэй C-M130[2][3][4] ДНК-тай эрэгтэй хүмүүс бол Чингис хааны удмынхан мөн хэмээн үздэг ажээ. Зүчи хан гэхэд л гэхэд 40 гаруй хөвгүүнтэй байжээ. Их Юань улсын Эзэн хаан Хубилай хаан гэхэд л 22 хөвгүүнтэй байжээ. Зүчи хан хүүгийн удам Персийн Ил хааны удмын хатадтай ураг барилдаж байв. Хүлэгү хааны үеэс Илханы удмын хаад алтан ургийн удам болсон түүхтэй. Чингис хааны алтан ургийн Зүчи хан хүүгийн удам одооны Казахстан, Дундад ази, Оросын зүүн өмнөд нутаг, Өмнөд Украйн, Хойд Кавказын нугийг хамарсан Алтан Орд улсад, Алтан ургийн Хүлэгү хааны удам Персид, Алтан ургийн Гирейчүүд Крымд, Төглөг Төмөр хааны удам Могулид, Шейбани, Аштарханы удмынхан Бухар, Узбекд, Торечуудын удам Казахын хаант улсад хаанчилж тухайн улс орноо хөгжүүлж хүчирхэг болгож байлаа.

Эдүгээ Чингис хааны Алтан ургийн удмыг улс үндэстнээр нь ангилж жагсаавал:

- Монголын алтан ураг / Боржигин /

- Казахын алтан ураг / Торе /

-Узбекийн алтан ураг / Шейбани /

-Татарын алтан ураг

- Ногайн алтан ураг

- Сибирийн алтан ураг /Шейбан /

-Гирей буюу Крымийн алтан ураг

-Оросын буюу Алтан ордын алтан ураг

-Их Юань гүрний алтан ураг / Хубилай хааны удам /

Энэ удаа би эдгээр алтан ургийн олон удмаас Узбекийн Шейбани, Казахын Торе, Персийн Хүлэгү удмынхныг судалж бичихээр шийдлээ. Монголчууд Перс, Дундад ази дахь эдгээр алтан ургийн удмын талаар судалгаа, тандалт бараг хийгээгүй байдаг юм. Монголчууд зөвхөн Монголын Алтан ураг, Их Юань улсын алтан ургийн талаар судалгаа хийсэн байдаг.

Узбекийн алтан ургийн Шейбани угсааныхан

Эхлээд Узбекийн Шейбан гэдэг юү гэсэн үг вэ гэдгийг авч үзье. Shayboniylar гэдэг узбек үг бол Бухарын хаант улсын алтан ургийн эзэн хаан Мухаммед Шейбани гэсэн нэрнээс гаралтай үг. Шейбаны угсаа Мухаммед Шейбани /1451-1510 / бол Шахбудаг султаны хүү, Абулхайр хааны ач хүү юм.

Шейбани хааны алтан ургийн түүхийг жагсаавал:

-Чингис хаан

-Зүчи хан , Чингис хааны хүү

-Бахадур хан, Зүчи ханы хүү

-Баниал хан , Бахадур ханы хүү

-Есу Бух хан, Бахадурын хүү

- Зүчи Бух хан

-Бадагул хан

- Минг Тимур хан

-Булад султан

-Ибрахим султан

-Дуалет шах султан

- Абулхайр хан

-Шах Будаг султан...

Д.Сүхбаатарын "Алтан ураг" номноос...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.