Хэр их эрдэм сурч эзэмшсэн, өөриймшүүлж чадсанаар өөртөө итгэлтэй болдог

Twitter Print
2021 оны 09-р сар 13-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

Олон залуус сошиалаар өөрийн царай төрхийг олонд таниулах, царайлаг гэж боддог нэг нь гайхуулж олны анхаарлыг татах сонирхолтой болсон байх шиг байна. Нэгэнт өгөгдсөн материал янз бүр байж болох ч үнэндээ тэр нь хамгийн чухал, гол үзүүлэлт биш. Тэгээд ч тэр гадаад төрх, үзэмж нь харамсалтай нь тийм ч удаан үргэлжилдэггүй. Мэдээж залуу нас, цог жавхлангаараа гангарах хэрэгтэй.

Хамгийн сайн, үр дүнтэй, урт удаан үргэлжилж чаддаг чимэг, ямарч програм апликейшн зэргээс илүүтэй бусдын нүдэнд чамайг гоё ганган, сэтгэл татам харагдуулж чаддаг зүйл бол өөртөө итгэлтэй байх чадвар юм. Харин тэр итгэлтэй байдал чинь чи хэр их эрдэм сурч эзэмшсэн, өөриймшүүлж чадсанаас ихээхэн хамааралтай байдаг. Хүн бүгдийг чаддаг байх боломжгүй бас шаардлагагүй.

Харин мэдсэн сурснаа мастер түвшинд эзэмшсэн байж чадвал тэр сэдвээрээ, тэр чадвараараа чи бахархаж, түүнийгээ олонд хүргэж нийтэлж болно. Тэр цагт чамд профайл зургаа өөрчилж гангалах, face up хийх шаардлагагүй болно.

Чиний ур чадвар, мэдлэг, өөртөө итгэлтэй байгаа байдал чинь хамгийн гоё, үнэ цэнэтэй чимэг болно. Чи бусдын нүдэнд сэтгэл татам, хайр хүндэтгэл хүлээсэн хүн болж чадна.

ЭРДМЭЭР БИЕЭ ЧИМ, залуус аа.

Намхадоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.