Эмээ гэж хэн бэ

Twitter Print
2020 оны 10-р сар 02-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

З-р ангийн хүүхдийн зохион бичлэг

Өөрийн гэсэн хүүхэдгүй эмэгтэйг "эмээ" гэдэг. Тэр бусад хүмүүсийн жоохон хүүхдүүдэд сайн. "Өвөө" гэдэг бол бас эмээ юм... гэхдээ эрэгтэй. Тэр хөвгүүдтэй зугаалж тэдэнтэй загас барих тухай эсвэл өөр юмны тухай ярьдаг.

Эмээ нар айлд зочилхоос өөр юм хийх хэрэггүй. Тэд настай болохоор гүйж эсвэл үсэрч харайж болохгүй. Харин биднийг яармаг руу дагуулж явж болно... тэд биднийг морин тойруулган дээр тоглуулах мөнгөтэй байх хэрэгтэй. Эмээ нар бидэнтэй зугаалж байхдаа янз янзын юм, жишээ нь гоe навч эсвэл хорхой харах гэж түр зогсдог. Тэд хэзээ ч "Алив ээ, хурдан явья" гэдэггүй. Тэд нүдний шил зүүдэг, заримдаа шүдээ аваад тавьчихдаг. Эмээ нар ухаантай байх албагүй...

Зөвхөн "нохой яагаад муур хөөдөг вэ?" эсвэл "чийгийн улаан хорхойны толгой нь хаана байдаг бол?" гэдэг асуултанд хариулдаг байхад л болно. Тэд бидэнд ном уншиж өгч байхдаа юу ч үлдээдэггүй бөгөөд "энэ номыг аль хэдийн уншчихсан шүү дээ" гэж хэлдэггүй. Хүн болгон эмээтэй болохыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр бол ХҮҮХДЭД ЦАГ ЗАВ ГАРГАДАГ цорын ганц том хүн юм.

Эх сурвалж: Счастливый психолог

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.