
Хятадын найруулагч Клои Жаогийн "Nomadland" уран сайхны кино Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын шилдгээр тодорчээ.
Клои Жаогийн хувьд Оскарын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн ба тэрээр уг шагналыг хүртсэн 2 дахь эмэгтэй, анхны өнгөт арьст эмэгтэй болжээ.
"Nomadland" буюу Нүүдэлчдийн нутаг нэртэй киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Фрэнсис МакДорманд Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн ба тэрээр ийнхүү Оскарын Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг 3 дахь удаагаа хүртэж байна.
Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг "Minari" уран сайхны кинонд тоглосон БНСУ-ын жүжигчин, 73 настай Юн Ё Жүн хүртэж, тухайн төрөлд Оскарын шагнал хүртсэн Солонгосын анхны жүжигчин, Ази гаралтай 2 дахь жүжигчин болжээ.
Харин Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг "Father" уран сайхны кинонд тоглосон 83 настай Энтони Хопкинс хүртэж, уг шагналыг хүртсэн хамгийн хөгшин жүжигчингээр тодорчээ.
93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын Шилдэг хүүхэлдэйн киногоор "Soul", Гадаадын шилдэг уран сайхны киногоор Данийн "Another round" нэртэй инээдмийн драм тус тус шалгарчээ.
Эх сурвалж: www.bbc.com/
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.