Гейша гэдэг тун нарийн урлаг

Twitter Print
2020 оны 04-р сар 29-нд 19:29 цагт
Мэдээний зураг,

«Гейша»  гэдэг нь Японы «гэйся» буюу урлагийн хүн гэсэн үгнээс гаралтай юм байна. Жинхэнэ гейша нар нь хөнгөмсөг явдалт эмэгтэйчүүд ч биш, биеэ үнэлэгчид бүр ч бишээ. Гейша нь эр хүнийг ямар нэг асуудлаас нь ангижруулж, өөрийгөө хосгүй, нэр төртэй эр мэтээр үнэлэх уур амьсгалыг бүрдүүлэн, төгс жаргаах үүрэгтэй эмэгтэй юм. Дээрээс нь гейша загас наадуулах урлагийг чадварлаг эзэмшсэн байх ёстой бөгөөд түүнтэй өнгөрүүлсэн шөнийг эр хүн насан туршдаа мартах ёсгүй аж. Гэхдээ гейша нар хүссэн болгонтой энгэр зөрүүлэх албагүй. Тэд өөрсдөө сонгох эрхтэй. Гейшагийн таалалд нийцвээс өндөр хүндлэл хүлээсэн нэр төрийн хэрэг болдог байв.

17-р зууныг хүртэл гейша нар нь эрчүүд байсан бөгөөд тэд Японы феодалуудыг хөгжөөн баясгах алиа салбадайн үүргийг гүйцэтгэдэг байв. 18-р зууны дунд үе гэхэд эмэгтэйчүүд тэдний халааг бүрмөсөн авчээ. 19-р зууны үед Японы хот болгонд гейша нарын өргөө байдаг болж, эрчүүд тэнд өөрсдийгөө хорвоог эзэгнэгч мэтээр санадаг байлаа. 

Гейшад суралцах нь ашигтай ч их үнэтэй байв. Жинхэнэ гейшагийн ялгарах тэмдэг нь кимоногийн чамин бүслэлт байсан бөгөөд нурууны чанх ард байх эртний уламжлалт зангилааг мэргэжлийн хүний тусламжгүйгээр тайлж чаддаггүй байсан гэнэ. Гейша өдөр бүр 4-5 цагийг нүүр будалт, үс засалт, кимоно өмсөхдөө зарцуулдаг. Жинхэнэ япон кимоног оёдоггүй, энэ нь зүгээр л өндөр үнэтэй том торго байдаг бөгөөд хамаг учир нь бүслэлтэндээ байдаг гэнэ. 

Залуу гейша нар өдөрт 12 орчим цаг дуулах, бүжиглэх, зурах, сонирхолтой яриа өрнүүлэх, цай аягалах урлагт суралцана. Түүнчлэн сексийн урлагт суралцах гэж маш их хүч хөрөнгө, цаг зарцуулдаг байна. Саяхныг болтол онгоноороо байгаа гейшаг хижээл насны эрд сургахаар өгч тэр нь 7 хоногийн турш анхны хавьталтыг өвчингүйгээр давах хичээл заадаг байсан гэнэ. Сонирхолтой нь, гейшагийн орлого зарлагаа 300%-иар давдаг ажээ.

Хамгийн олон жил /80 жил/ ажилласан гейша бол Кокин-сама бөгөөд 100 настайдаа сямисэн хөгжмөөр гайхалтай сайхан тоглож, коута дууг дуулдаг байсан гэнэ. Дэлхийд хамгийн их алдаршсан гейша бол Минеко Ивасаки бөгөөд түүний амьдралаар «Гейшагийн дурсамж» кино хийгдсэн билээ. 

Статистик мэдээнээс үзвэл япончуудын ердөө 1% нь л гейшатай учирч үзсэн байдаг, учир нь гейшагийн үйлчилгээ маш үнэтэй. Ийм эмэгтэйтэй 2 цагийг өнгөрөөхөд л дундаж амьдралтай япон хүний жилийн орлогын дөрөвний нэг нь зарцуулагдах болно. 

Орчин үеийн Японд ч гэсэн гейшатай холбоотой шуугиан их гардаг. Жишээ нь, 1989 онд Ерөнхий сайд асан Со-сүкэ Уно огцрох өргөдлөө өгөхөөс өөр аргагүй болж байсан нь Мицуко Накамиси хэмээх гейша түүний нууц амраг болохоо хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр илчилсэнтэй холбоотой. Хамгийн сонирхолтой нь, огцрох гол шалтгаан нь Ерөнхий сайд гейша амрагтай байгаад илэрсэнд биш, харин түүнтэй маш бүдүүлэг харьцаж, бага хөлс төлж байсанд байжээ. 

Орчин үед гейша нарын уруулыг нь улаан, арьсыг нь цагаан байлгах бүтээгдэхүүнийг уламжлалт аргаар бэлтгэдэг тусгай үйлдвэртэй. Зөвхөн нүүр будалтад нь 4-5 цагийг зарцуулдаг. Тусгай бэлтгэгдсэн хиймэл үс хэрэглэдэг. Идсэн хоолынх нь калорийг багасгаж, биеийнх нь жинг барих тусгайлан ургуулсан мөөгийг хэрэглэдэг байна. Тэд гадаад хэлний мэдлэг өндөртэй. Хөгжмийн өндөр авъяастай. Цайны ёслолыг гайхамшигтай гүйцэтгэх чадвартай байдаг.

Дэлхийн II дайны үед америк цэргүүд бүх япон хүүхнийг гейша гэж ойлгож, утгыг нь алдагдуулсан байна. Гэсэн ч гейша нар нь хамгийн дээд зэргээр бэлтгэгдсэн онгон охид байдаг бөгөөд кимононыхоо ард бүстэй. Хөлдөө цагаан оймс өмссөн байдгаараа биеэ үнэлэгчдээс ялгардаг байна. Харин биеэ үнэлэгчид буюу юдзе нар нь урдаа бүстэй кимоно өмсөж, оймс өмсдөггүй байна.

Эрт дээр үед гейша нарыг 10 настайгаас нь бэлтгэдэг байсан бол өнөөдөр 16 настайгаас нь бэлтгэдэг байсан байна. 2-4 жил бэлтгэсэн гейша нарыг майко гэдэг байна. Чадварлаг гейша нарын кимоногийн ханцуй нь урт байдаг. Гейша нарыг боловсрол эзэмшүүлэхэд 10 мянган ам.доллар зарцуулах нь хэвийн үзэгдэл. Тэдний өмсдөг кимоно л гэхэд 10-15 мянган ам.долларын үнэтэй. Бүх зардлыг гейша бэлтгэх сургуулиас гаргадаг байна. Тэд эхний жилүүдэд сургуулийнхаа төлөө ажилладаг. Мэргэжлээ солихыг хүсэх аваас өрөнд ордог.

Орчин үеийн гейшатай 2 цаг хамт байх хөлс нь японы төрийн албан хаагчийн 4 жилийн цалинтай тэнцэх мөнгийг төлөх шаардлагатай.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 

Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.