Өнөөдөр Монголын найман тамирчин өрсөлдөнө

Twitter Print
2021 оны 07-р сар 27-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

“Токио-2020” олимпын наадам үргэлжилж байна. Энэ удаагийн олимпын наадмаас дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Азийн аварга, ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулаад байгаа билээ.

Өнөөдөр Токиогийн олимпод спортын гурван төрөлд Монголын найман тамирчин өрсөлдөнө.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медаль Саид Моллаи, эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч нар барилдана.

Б.Ганхайч Пан Америкийн аваргын мөнгөн медальт, Мехсикийн бөх Пришка Алкаразтай, Саид Моллаи Казахстаны Дидар Хамзатай барилдана.

Жүдогийн хэсгийн барилдаан 10.00, медалийн төлөөх барилдаан 16.00 цагаас эхэлнэ.

Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорино. Урьдчилсан буудлага 08.00 цагаас эхэлнэ.

Монгол Улсаас багийн спортын төрлөөр олимпын наадамд анх удаа өрсөлдөж буй манай сагсан бөмбөгчид хэсгийн сүүлчийн тоглолтоо БНХАУ-ын багийн эсрэг хийнэ. Тус тоглолт 12.55 цагт эхэлнэ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.