"Тахир дутуугийн тэтгэвэр"-ийг хэрхэн тооцох вэ?

Twitter Print
2020 оны 04-р сар 02-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 ба түүнээс дээш жил төлсөн байх, эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Гэхдээ дээрхи болзлыг хангаагүй ч нийтдээ 3 ба түүнээс дээш жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид шимтгэл төлсөн хугацаанд ногдох тахир дутуугийн тэтгэвэрийг хувь тэнцүүлэн тогтоож олгоно.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 ба түүнээс дээш хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд, 50-69 хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа хагас алдсанд тус тус тооцно.                                                                                                                                                           

Тахир дутуугийн бүрэн тэтгэвэрийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн сонгосон 5 жилийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно. Харин даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд тэтгэвэрийг дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Жишээ нь: Даатгуулагч Бат тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил төлж, ажиллаж байхдаа ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж: цалин хөлс нь 300 000 төгрөг байсан гэвэл тэтгэврийг дараах аргачлалын дагуу тогтооно.

300000 төгрөг х 45% = 135000 төгрөг нь бүрэн ноогдох тэтгэвэр болно.

Тэтгэврийг дээрх ноогдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодно: 135000 төгрөг х 65% = 87750 төгрөг болно.

Эх сурвалж: НДЕГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.