
Мэргэжлийн боксын домогт тамирчин М.Али “Би рингэнд зөвхөн хүний толгой цохих гэж гарч ирдэг” хэмээн хожим дурссан байдаг. Түүний 1971 онд Жо Фрейзертэй тулалдахдаа өмсөж байсан ширэн бээлийг дуудлага худалдаанд оруулжээ. М.Алигийн бээлий 230740 ам.долларын үнэ хүрсэн байна. Тэрээр мэргэжлийн бокст 61 тулаан хийж 56 ялалт байгуулсан. Үүнээс 37 нь хүнд цохилтоор ялсан тоглолт байсан. Харин таван удаа ялагдсан юм. Анх сонирхогчын боксоор хичээллэж байсан К.Клей 1960 оны Ромын Олимпоос алтан медаль хүртэж шилдэг тамирчин гэдгээ харуулсан. Гэвч удалгүй мэргэжлийн бокст орж дэлхийн хамгийн шилдэг тамирчин болох замнал нь эхэлсэн юм.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505