Славянск хотыг их буугаар бөмбөгдөж эхэлжээ

Twitter Print
2022 оны 07-р сар 06-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Луганск мужийн Лисичаньск хотыг хяналтандаа авсны дараа Оросын арми Донецк мужийн Славянск болон Краматорск хотуудыг хяналтандаа авахаар хүчээ төвлөрүүлж эхлээд байна.

Луганск мужийн захирагч Сергей Гайдайн мэдээлснээр Луганск мужийн хил дээр ОХУ, Украины зэвсэгт хүчнийхний хооронд ширүүн тулаан өрнөж байгаа ба оросууд Северский Донецk голыг гатлахаар оролдож байгаа аж.

Славянск хотын дарга Вадим Ляхыг мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Славянск хотод цохилт үзүүлж байгаатай холбоотойгоор хотын оршин суугчдад аюулгүй байдлаа хангаж, нуувчинд хорогдох шаардлагатайг анхааруулжээ.

Оросууд Славянск хотын төв болон хойд хэсгийг их буугаар буудсанаас болж хотын төвд байрлах захад гал гарч, 1 хүн амь үрэгдэж, 7 хүн шархадсан байна. Өнгөрсөн ням гарагт оросууд Славянск хотыг бөмбөгдсөнөөс болж 6 хүн амь үрэгдэж, 15 хүн шархадсан билээ.

Донецк мужийн Армийн удирдлагын тэргүүн Павел Кириенкогийн мэдэгдсэнээр ОХУ-ын зэвсэгт хүчин Мариуполь болон Северодонецкийг эзэлсэн шигээ Славянск хотыг эзлэхээр хүчээ төвлөрүүлж эхэлсэн аж.

Эх сурвалж: rbc.ua

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.