Д.Сүхбаатарын төрсөн газар

Twitter Print
2021 оны 02-р сар 02-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Жанжин Д.Сүхбаатар хаана төрсөн бэ? гэсэн асуултад ихэнх хүмүүс одоогийн Сүхбаатар аймагт төрсөн гэж хариулдаг. Тэгж бодох нь ч аргагүй л байх. Хаана төрснийг мэдэхгүй тохиолдолд логикоор тэгж бодох нь зөв юм.

Монгол Улсын баатар Д.Сүхбаатар 1893.02.02-нд Их хүрээ (одоогийн Улаанбаатар)-нд, бүр тодруулбал Маймаа хот (одоогийн Амгалан)-ын зүүн монгол хороололд мэндэлжээ. Зарим хүмүүс түүнийг хятад иргэдийн суух Маймаа хотод төрсөн учраас хятад хүн биш биз гэж сэжиглэнгүй ханддаг. Гэтэл тийм биш ажээ. ХХ зууны эхэн үеийн Хүрээний харчуудыг Хүрээний, Хорооны, Маймааны харчууд гэж амьдарч буй бүтцийн нэрээр нь ялган нэрлэдэг. Дамдингийнх Хүрээнд нүүж ирээд нутгийн айл бараадан Маймаа хотын зүүн монгол хороололд Яатуу хочит Даваагийн хашаанд байх үед Сүхбаатар мэндэлсэн ажээ.

Сүхбаатарын төрсөн газрыг 1924 онд түүний эх Ханджав Амгалан дахь МХЗЭ-ийн гишүүдэд зааж өгснөөр тэнд жижиг овоо босгожээ. 1967 онд партизанууд болон пионер сурагчид дахин тэмдэгжүүлж, баталгаажуулсан байна. 1993 онд Д.Сүхбаатарын төрсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний төрсөн гэрийн буурин дээр “Дамдины Сүхбаатарын төрсөн газар шороо. 1893” гэж монгол бичгээр товойлгон бичсэн чулуун гэрэлт хөшөөг босгожээ. 2012 онд Улаанбаатар хотын захиргаанаас Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буурийг тохижуулахдаа хашаа татаж, зүлэг тарьж, Д.Сүхбаатарын хөшөө, Анхны долоогийн хөшөөг хийжээ. Ингэснээр Д.Сүхбаатарын төрсөн газар гэр хорооллын дундах соёлын орон зай, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин болох эхлэл тавигдсан байна.

2008 онд Д.Сүхбаатарын төрсөн газарт босгосон Гэрэлт хөшөөг, 2015 онд Д.Сүхбаатарын төрсөн газрыг соёлын өвд бүртгэн авсан.

Г.Очгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.