ADHD буюу анхаарал дутагдах, хэт хөдөлгөөнших эмгэг болон сурах бэрхшээлтэй хүүхдүүдэд өндөр тунтай витамин эмчилгээ гайхалтай үр дүн үзүүлсэн

Twitter Print
2023 оны 01-р сар 14-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Сэтгэцийн эрүүл мэндийн сэтгүүл Abram Hoffer эмчийн Niacin-р төрөл бүрийн сэтгэцийн эмгэгийг эмчлэх боломжтой судалгааны ажлыг нийтлэхээс татгалздаг байсан болохоор Abram Hoffer эмч өөрөө “Journal of Orthomolecular Medicine” сэтгүүлээ гаргаж байжээ. 

Өнөөдөр “Doctor Yourself” номон дээрх хүүхдийн ADHD буюу анхаарал дутагдах хэт хөдөлгөөнших эмгэг болон сурах бэрхшээлтэй хүүхдүүдийг хэрхэн натурал аргаар эмчлэх талаар оруулж байна.

Шим тэжээлийн нэмэлт бодисууд олон жилийн турш хүүхдийн сурах бэрхшээлд үр дүн үзүүлсээр ирсэн. Эмнэл зүйн туршилтаар өндөр тунтай витамин эмчилгээ нь аюулгүй хэрнээ гайхалтай үр дүнтэй байсан байна. Бүр Дауны синдром өвчинд ч эерэг үр дүн харуулж сайжирч байжээ.

1950 оны эхэн үеээс Abram Hoffer эмч өндөр тунтай эмчилгээг судлаж эмчилж байсан. Хагас зууны дараа ч түүний судалгааг эмнэлэгийн мэргэжилтэнгүүд үл тоомсорлосоор л байна.

Dr.Abram Hoffer маш олон ADHD-тэй хүүхдүүдийг витаминаар амжилттай эмчилж байсан.

10 настай зан аашийн доголдолтой хүүхэд түүн дээр эмчлүүлэхээр иржээ. Сонирхолтой нь өмнө нь үзүүлж байсан эмч түүнд B3 витамин бичиж өгч уулгасан ч маш бага тун буюу 150мг байж.

Abbram Hoffer эмч 500мг B3 буюу Niacinamide-г өдөрт 3 удаа уухыг санал болгосон байна. Нийт 1500мг. Ээж нь зөвшөөрч уулгаж эхэлсэн. Их үр дүнтэй байв.

Дараа нь тунгийн ихэсгэж өдөрт 3000мг болгов. Маш их өөрчлөлт гарав. Хүү маш сайн унтдаг болж, шөнө хар дарахаа байж, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт багасаж, хэт хөдөлгөөнтөх нь багасаж, түрэмгий зан авир нь бага болсон байна. Нэг ёсондоо жирийн хайр татам хүүхэд болов. Ийм үр дүнг ADHD-д өгдөг Ritalin эмнээс л лав олохгүй.

Мөн хэт цочромтгой, тогтворгүй байдалтай, түрэмгий, анхаарал төвлөрдөггүй 52 хүүхдэд Магни болон B6 витамин өгөхөд 1-6 сарын дотор маш сайн үр дүн үзүүлж байсан байна.

Dr.Ruth F Harrel болон түүний баг сурах бэрхшээлтэй юм сурдаггүй хүүхдүүдийг мөн өндөр тунтай витаминаар эмчилж байжээ. Том хүмүүст RDA-c санал болгодог B2-c 100 дахин их, 37 дахин их B3, 40 дахин их Е витамин, 150 дахин их B1 тус тус өгч амжилттай эмчилдэг байж. Ийм тунгаар л илт үр дүнтэй мөн аюулгүй байжээ. Аюулгүй үр дүнтэй байх нь гол дүрэм юм.

Хүмүүс асуудаг ”Хэрвээ энэ эмчилгээ чинь тийм сайн юм бол яагаад манай эмч мэддэггүй юм бэ? Яагаад мэдээгээр гаргадаггүй юм бэ?” гэж.

Хариулт нь энэ бол анагаахын ШУ-тай холбоотой биш анагаахын “улс төртэй” л холбоотой байх.

Зурган дээр: Dr.Abram Hoffer болон Dr.Saul

 
 
May be an image of 2 people
 
 
 
М.Баярцэцэг
 
 
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.