Ховд аймгийн бага Олимп эхэллээ

Twitter Print
2014 оны 08-р сар 06-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймагт энэ сарын 06-наас 11-ны өдрүүдэд “Ховд-2014” бага олимп эхэлж байна. Хүн төрөлхтний эв нэгдэл, спортын их баяр болсон олимп, тив, дэлхийн наадамд амжилттай оролцох Монголын тамирчдынхаа залуу халааг бэлтгэх том зорилгын дор Монголд анх удаа Ховдчууд ийнхүү санаачилга гарган нутагтаа 1500 гаруй тамирчин, 90 гаруй шүүгчдийг хамруулсан спортын бага олимпийг өнөөдрөөс эхлэх зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангалаа.

ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас хамтран зохион байгуулж байгаа “Ховд-2014” бага олимпд тус аймгийн 16 сум, аймгийн төвийн буюу Жаргалант сумын 12 баг, нийт 28 багийн 1500 гаруй тамирчид спортын 14 төрлөөр 6 өдрийн туршид өрсөлдөх юм. Нэг багт 50 тамирчин багтах бөгөөд үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, сур харваа, олс таталт, буухиа гүйлт, шатар, даамны төрлүүдээс гадна сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын төрлүүдээр болох аж. Монгол Улсын Ардын багш, Спортын бэлтгэлийн төвийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүүгээр ахлуулсан 90 орчим шүүгч бага олимпийн наадмын үеэр ажиллахаар болжээ.

Бага олимпийн билэгдэлээр Алтайн аргаль юм. Улаан номонд орж Монгол Алтайн нуруунд цөөн тоотой vлдэж буй энэ амьтныг агнуулж бус хайрлан хамгаалж өсгөн vржvvлж Дэлхий нийтэд сурталчлах нь Ховд 2014 Бага олимп спортын наадмын нэгэн зорилго билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.