"Буянт-Ухаа-2" -ийн барилгаас туслах ажилтан унажээ

Twitter Print
2014 оны 08-р сар 06-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс барилгын ажилчид унаж бэртэх, цаашлаад амиа алдах нь бий. Өчигдөр Хан-Уул дүүргийн аравдугаар хороо, “Буянт-Ухаа-2”-ийн барилга дээр ажиллаж байсан хүн унаж гэмтлээ гэсэн мэдээлэл  цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус барилга дээр ажиллаж байсан Өвөрхангай аймгийн харьяат “Баадай зээл” ХХК-ийн туслах ажилтан 30 настай эрэгтэй Б гэгч зургаан метрийн өндөрт цутгамалийн хэв хийж байгаад унаж бэртжээ.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Б нь тухайн үед хамгаалалтын бүс, хэрэгсэлгүй байсан юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.