ДЭМБ: Омикрон хувилбар дэлхийн ихэнх улс орнуудад хэдийнээ тархсан

Twitter Print
2021 оны 12-р сар 15-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-аас коронавирусын шинэ хувилбар болох Омикрон нь дэлхийн ихэнх улс орнуудад хэдийн тархсан байх өндөр магадлалтай болохыг анхааруулжээ. Омикрон вирусын халдвар авсан тохиолдол өнөөдрийн байдлаар дэлхийн 77 улсад бүртгэгдээд байгаа билээ.

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейсус омикрон хувилбар маш хурдацтайгаар тархаж буйг онцлон, улс орнууд омикрон хувилбарын халдварыг үл ойшоож, дутуу үнэлж байгаад ихэд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Түүний хэлж байгаагаар омикрон хувилбарын халдварын явц хөнгөн байж болох ч уг вирусын халдвар ялгаагүй эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй аж.

Омикрон хувилбар анх 11-р сард Өмнөд Африкт бүртгэгдсэн ба тус улсад коронавирусын халдварын тархалт огцом нэмэгджээ. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса коронавирусын халдвар авч, хөнгөн шинж тэмдэгтэйгээр тусгаарлалтанд байгаа аж.

Омикрон хувилбар Өмнөд Африк болон Африкийн хэд хэдэн улсад бүртгэгдсэний дараагаар улс орнууд омикрон хувилбар бүртгэгдсэн улс орнуудаас иргэдийг хүлээж авахаа зогсоосон ч омикрон вирусын тархалтыг зогсоож чадаагүй юм. Тедрос Гебрейсусын хэлж байгаагаар омикрон хувилбар нь өмнөх хувилбаруудаас хэд дахин хурдтай тархаж байгаа аж.

Их Британийн засгийн газар омикрон хувилбарын дэлхийн ихэнх улс оронд тархсан учраас хилийн хоригт оруулсан 11 улсыг хоригоос гаргахаар болжээ.

Түүнээс гадна ДЭМБ-ын тэргүүн омикрон хувилбарын тархалтын улмаас зарим улс орнууд хүн амаа нэмэлт тунд хамруулахын тулд коронавирусын эсрэг вакциныг олноор нь авч эхлээд байгаа нь вакцины хүртээмжийн тэгш бус байдлыг бий болгож байгааг онцолжээ.

Судалгаагаар Pfizer/BioNTech компанийн коронавирусын эсрэг вакцины нэмэлт 3 дахь тун омикрон хувилбараас үр дүнтэй хамгаалж байгаа нь тогтоогдсон билээ.

Тедрос Гебруйсус вакцины нэмэлт тун коронавирусын халдварын тархалтыг зогсооход чухал ач холбогдолтой ч тархалтыг зогсооход вакцины хүртээмж илүү чухал болохыг онцолжээ.

Зарим ядуу буурай улс орнуудад коронавирусын вакцины эхний тунд ч хамрагдаагүй иргэд байсаар байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.