Шри Ланкийн 22 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхэд ойрхон байна

Twitter Print
2022 оны 04-р сар 07-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

22 сая хүн амтай Шри Ланкад эдийн засгийн хямрал улам дордож байгаатай холбоотойгоор тус улсад хоол хүнсний хомстол үүсэж, иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэх аюулд өртөөд байгааг Шри Ланкийн парламентын дарга Махинда Яапа Абивардана анхааруулжээ.

Эдийн засгийн хямралд өртөж, улс даяар иргэд нь эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байгаатай холбоотойгоор зохион байгуулагдсан парламентын чуулганы үеэр Махинда Яапа Абивардана улсад нь үүссэн нөхцөл байдал зөвхөн эхлэл болохыг онцолж, "Хүнс, хий, цахилгаан эрчим хүчний хомстол улам дордоно. Удахгүй хоол хүнсний хомстол өлсгөлөнд хүргэх болно." хэмээн анхааруулжээ.

Өнгөрсөн лхагва гарагт Шри Ланкийн рупигийн ханш унаж, дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют болж, үнэт цаасны зах зээл нэмж 2 хувиар буурчээ.

Шри Ланка улсын эдийн засгийн хямрөл хэд хэдэн шалтгаантай бөгөөд үүнд коронавирусын цар тахал, гадаадын өр, инфляци, Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн удирдаж буй засгийн газрын буруу менежмент зэрэг багтах юм.

Гадаадын валютын нөөцгүйгээс нэн шаардлагатай хоол хүнс, түлш, эм тариагаа импортолж чадахгүй байгаа ба иргэд аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчийг өдөрт багадаа 8 цаг хязгаарлаж байна.

Болж буй үйл явдалд бухимдсан иргэд мянга мянгаараа гудамжнаа жагсаж, Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксаг огцрохыг шаардаж байна.

Жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, даралттай ус шүршигч зэргийг ашиглаж, заримыг нь баривчилж байгаа ч иргэд жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байна.

Иргэдийн уур бухимдлыг үл харгалзан Ерөнхийлөгч Готабаяа Ражапакса огцрох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдэж, улсад нь үүссэн нөхцөл байдалд түүний буруу байхгүй хэмээн онцолжээ.

Готабаяа Ражапакса Шри Ланкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлэх бодлого барьж ирсэн ба ах Махинда Ражапакса нь Ерөнхий сайдаар сонгогдож, дүү Базил Ражапаксаг Сангийн сайд, ах Чамал Ражапаксаг Усжуулалтын сайд, ач дүү Намал Ражапаксаг Спортын сайдаар томилсон аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.