
Хоорондоо таарамжгүй хүнс гэж байдаг. Тэгвэл эм тарианд харшилдаг хүнс ч бас байдаг аж. Зарим жимс уусан эмний үйлчлэлийг нэмэгдүүлж, дотор эрхтнийг хямруулдаг, бүр үйл ажиллагааг нь зогсоох аюултай гэнэ. Тухайлбал, бэрсүүт жүрж яг ийм аюултай нөлөө үзүүлдэг байна.
Эм уухдаа бэрсүүт жүржийн аяга шүүс уухад л эмний нөлөө 5-10 дахин нэмэгддэг байна. Нэг аяга шүүсийг нэг ширхэг эмтэй уухад 5-10 эмний үйлчлэлтэй ижил хэмжээний нөлөөлөл үзүүлдэг ажээ. Бэрсүүт жүржинд агуулагддаг фуранокомарин хэмээх бодис эмний үйлчлэлийг дарж байдаг энзимийг устгачихдаг учраас энэ хоёрыг хамт хэрэглэвэл эмний найрлага дахь тэр бүх химийн бодисууд хүний биед үйлчилж эхэлдэг байна. Үүнийг хүний бие тэр бүр боловсруулж шингээж чаддаггүй ажээ.
Ер нь, цитрусын төрлийн жимс тухайлбал жүрж нь бэрсүүт жүржтэй адилхан нөлөөтэй байдаг гэнэ. Харин бидний өдөр тутмын хэрэглээ болсон сүү зарим антибиотикийн нөлөөг үгүй хийдэг байна. Тиймээс ханиад хүрлээ гээд сүү уугаад, антибиотик уувал эм тань үйлчлэхгүй байх магадлал өндөр ажээ.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.