Аарцгийн хазайлт гэж юу вэ

Twitter Print
2022 оны 02-р сар 25-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

НИЙТ ХҮМҮҮСИЙН 70-80% НЬ ЯМАР НЭГ ХЭМЖЭЭГЭЭР ААРЦАГНЫ ХАЗАЙЛТТАЙ БАЙГААГ НУРУУНЫ ӨВЧЛӨЛИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН ХАРУУЛЖ БАЙНА.

ААРЦГИЙН ХАЗАЙЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Аарцгийн гажилт буюу хазайлт гэдэг нь ташаа өндөр нам болох, сүүжний яс, ууцны ясны тэгш хэмт байрлал алдагдах, тэр ч бүү хэл аарцаг бүтнээрээ урагш тонгойсон эсвэл арагш гэдийсэн, мушгирч гажсан, хэт дэлгэгдсэн, эсвэл хавчигдаж шахагдсан, ууцны яс арагш гэдийсэн, урагш түлхэгдэж хавтгайрсан зэрэг олон хэлбэртэй байдаг.

Аарцаг нь ууцны 4 нугалам, 2 талдаа сүүжний яс, урд талдаа умдаг яснуудаас тогтсон ясны өвөрмөц бүрдэл дээр суурилсан битүү зууван дугуй хэлбэртэй, яс, үе, булчин, мэдрэлийн ширхгүүдээс бүрдсэн амин чухал тогтолцоот хэсэг бөгөөд хэвлийн хөндийн болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг хамгаалах, хөдөлгөөн тулгуурын эрхтнүүдийн суурь юм.

Төрөлхийн болон ихэнх тохиолдолд олдмол байдлаар үүсдэг. Хүн амын бараг 85% нь аарцгийн гажилттай байна гэсэн таамаглал байна.

Аарцгийн гажилтаас үүдэн нуруу мурийх, биеийн галбир өөрчлөгдөх, нугалам хоорондын жийргэвчийн өндөр намсах, улмаар хөлийг мэдрэлжүүлдэг захын мэдрэлүүд дарагдан түнх, гуя, тахим, шилбэний дагуу урд, ар болон хажуу талаар өвдөх, 2 хөлийн ачаалал өөрчлөгдөх, их биеийн тэнцвэр амархан алдагдах, өвдөг өвдөх, өвдөгний үенд яс ургах, хөл урт богино болох зэрэг шинж тэмдэг, зовуурь мэдрэгдэж болно.

Ажил, амьдралын буруу хэвшил, гэмтэл, ясны бүтэц, нас хүйсийн онцлогоос хамааран олон янзын гажилт тохиолддог бөгөөд тухайн хүний нас, өвдөлтийн зэрэг, гажилтын онцлогоос хамааран өөр өөр зарчмаар засна. Хэрэв аарцаг гажсан бол заавал засуулж аарцгаа тэгшлүүлэх шаардлагатай.

Нугалмын хөдөлгөөнт заслын аргаар аарцгийн хазайлтыг амархан хэвийн байрлалд нь оруулах боломжтой.

Бэханзэ эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.